ОХУ: Пуужингийн цохилтод цэргүүд буруутай

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

ОХУ: Пуужингийн цохилтод цэргүүд буруутай

ОХУ: Пуужингийн цохилтод цэргүүд буруутай

Шинэ оны эхний өдөр Украины арми “Himars” системээс зургаан пуужин харваснаар Оросын 89 цэрэг амь үрэгджээ. Өмнө нь 63 гэсэн тоог мэдээлж байсан ч энэ нь 89 болж нэмэгдсэн байна. Харин Украины талаас мэдэгдсэнээр Макиевка дахь түр хуаранд байсан 400 цэрэг амь үрэгдэж, 300 гаруй нь шархадсан гэв. Хоёр тал ялгаатай мэдээлж буй ч Оросын талаас хамгийн олон хүн нас барсан тохиолдол болж байна.

Тэгвэл энэ үйл явдалд Орос улс цэргүүдээ буруутгажээ. Цэргүүд хоригийг үл тоомсорлон гар утас ашиглаж байснаас болж пуужингийн цохилтод өртсөн гэв. Утсаа байнга асаалттай байлгаж, ашиглах нь дайсанд боломж олгосон гэж үзэж байна.

Тиймээс мөрдөн байцаалт явуулж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэж дэслэгч генерал Сергей Севрюков хэлжээ. Энэ мэдэгдэл нь ямар нэг зүйл буруу болсон гэсэн санааг илэрхийлж буй бөгөөд эрх баригчид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх нь тун ховор аж. ОХУ-ын Донецк дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан асан Павел Губарев “Олон цэргийг нэг дор байрлуулсан нь гэмт хэргийн шинжтэй хайхрамжгүй үйлдэл. Хэн нэгнийг энэ хэргийн төлөө шийтгэхгүй бол байдал улам дордоно” гэж хэлжээ.

Нөгөөтэйгүүр хэн нэгэнд хариуцлага хүлээлгэнэ гэсэн мэдэгдэл нь Путиныг хаацайлж, цэргийнхнийг буруутгах гэсэн оролдлого ч байж болох юм. Путин өнөөг хүртэл болсон явдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Ерөнхийдөө дайны туршид Путиныг фронтоос ирж буй таагүй мэдээллүүдээс хол байлгасан гэхэд болно.

Амиа алдсан хүмүүсийн дунд дэд командлагч, дэд хурандаа Бачурин байсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.01.04/ мэдэгдлээ. Гэхдээ болсон явдлын талаар Оросын төрийн телевизүүд бараг мэдээлэхгүй байгаа аж. Харин Оросын фэйсбүүк гэгдэх “vKontakte” руу орвол тэс өөр дүр зураг харагдана. Тухайлбал, цэргүүдийн төрөл төрөгсөд зохион байгуулалтад орж, фронтод байгаа цэргүүдэд санхүүжилт цуглуулж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж