АН хэрүүлтэй, МАН талцалтай! | News.MN

АН хэрүүлтэй, МАН талцалтай!

АН хэрүүлтэй, МАН талцалтай!

АН хэрүүлтэй, МАН талцалтай!

Нүүрсний хулгайн асуудал хэсэг намжиж, намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаар хөдөлгөөнд орж эхэллээ. АН-ын хувьд өнгөрөгч арванхоёрдугаар сард “Эв нэгдэл”-ийн ажлын хэсэг байгуулж, өчигдөр ҮБХ-ны гишүүдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Уулзалтаар дараагийн ҮБХ-ны хурлыг энэ сарын 10-ны өдөр хийхээр тохирч, даргын АН-ын даргын асуудлаар гишүүд дугарч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг дэмжиж буйгаа хэлэв. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд “Ардчилсан нам шиг ийм намыг унагааж доройтуулахад хэдхэн жил хэрэгтэй байдаг юм байна. Бидэнд асар том сургамж авсан үйл явц боллоо. Энэ бол зөвхөн намын асуудал биш. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх чөлөөний асуудал. Бүгдээрээ нэг зүг рүү харж, ноогдсон ажил, үүрэг хариуцлагаа хүлээж ажиллая гэдэг дээр санаа сэтгэл бүрэн нийлж байгаад баяртай байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. Ийнхүү 2.5 жил талцсан АН одоо л нэгдэж, нийлэхгүй бол ирэх сонгуульд тэд өвдөг шороодох нь гарцаагүй. Гэхдээ нөгөө талын АН буюу С.Эрдэнэ, Х.Баттулга нарын төлөөлөл уг эвлэлдэх ажлын хэсэгт багтаагүй. С.Эрдэнийн амнаас АН ганцхан даргатай, тамгатай гэх үг л гардаг болсон. Нөгөөтээгүүр АН-ын даргаар С.Баярцогт болно гэх яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн намраас хойш яригдсан ч өнөөдрийг хүртэл таамаг хэвээр байна.

МАН-ЫНХАН ҮХНӨ-ИЙГ ЯАРАВЧИЛЖ БАЙНА

Эрх баригчид Үндсэн хуульд дахин гар дүрэхээр тохирчээ. Үүнийг ч төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн мэндчилгээнээс харж болно. Тэд 30 жилийн алдаа завхрал, хулгай луйврын эхийг тогтолцоотой холбон тайлбарлаж байгаа. Тогтолцоо гэх үгийн цаана ҮХНӨ-ийг явуулахаар тэд санал нэгджээ. Энэ долоо хоногийн бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зөвлөлдөх санал асуулгын талаар тайлбарлахадаа олон түмэн дэмжвэл Үндсэн хуулийг өөрчилнө гэж ам нээсэн. Эргэн сануулбал, арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАН-ын бага хурал цахимаар хуралдсан. Ингэхдээ Ерөнхий сайд, МАН-ын дарга ҮХНӨ-ийг явуулахад гишүүдийг дэмжихийг уриалжээ. Тухайлбал, намын орон тооны, орон тооны бус нарийн бичгүүдийг томилж, ҮХНӨ-ийг явуулахад бүлэглэлийн төлөөллийг багтаасан юм. Тэгвэл удахгүй тус намд дахин халаа сэлгээ хийхээр бэлтгэж байна.

Үүнд Боомтын сайдаар Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар яригдаж байгаа бол, Эрүүл мэндийн сайд, Барилга хот байгуулалтын сайдыг "давхар дээлтэн" болгохоор зэхэж байна. Харин УИХ-ын дэд даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэр хүчтэй яригдаж байсан ч одоогоор нам жим байна.

ХҮН ҮНХӨ-ИЙГ ХИЙХЭД  ХҮЧ НЭМНЭ

ХҮН нам ҮНХӨ-тэй салшгүй холбоотой. Намын дарга Т.Доржханд нэг хэсэг нүүрсний хулгайг амаа чилтэл ярьж, 40 их наядын хулгай гэх автортой болсон. Тэрбээр МАН-ын даалгавраар өнгөрөгч оны наймдугаар сард ҮХНӨ-ийг зүтгүүлж, эрх баригчдыг давхар дээлтэй болоход “гар хөл” нь болсон гэхэд буруудахгүй. Саяхнаас ХҮН нам хуульчдыг эгнээндээ элсүүлж, ирэх сонгуульдаа бэлтгэж эхэллээ. Үнэндээ ҮХНӨ-ийг явуулж, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь жижиг намуудад хамгийн их ашигтай. Үүнийг ч овжиноор олж харсан ХҮН-ийнхэн өчигдөр төрийн ордонд зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгад багаараа оролцож, байр сууриа илэрхийлнэ лээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-01-05 142.114.9.29

Багад миний тоглоомон дотор нэг баx байдаг байсан ккк

Avatar

zochin 2023-01-05 142.114.9.29

Намуудаа тараагаад Ардын хурал, бага xурлаа байгуулаx замдаа орцгоолоо

Avatar

зочин 2023-01-05 183.177.99.230

Монголын ард түмэн бтэн 32 жил Америкийн сериал киног үзээд бүр залхалаа тэр Америкийн сериал киноны гол дүрүүд нь Ардчилсан нам Монгол ардын нам гэж байгаа ард түмэн тэр киноны дүрүүдэд нь дагаж хуулираад л байгаа юм Тэр киноны зохиолыг Америк найруулсан нь Америк гол дүрд нь АН МАН хоёр байгаа юм одоо дагаж хуулирдагаа болих хэрэгтэй Монголын ард түмэн 32 жил Цагаачдын номнолоор явлаа өнөөдөр Монгол улсад Америк маягийн ардчилал хэрэггүй гэдгийг 32 жилийн зовлонт амьдралаараа биеэрээ мэдэрлээ

Avatar

Зочин 2023-01-05 172.58.62.28

1-2

Avatar

U 2023-01-05 172.58.58.22

@@;Y

Avatar

-OC 2023-01-05 172.58.62.28

xuux,OB?

Avatar

Зочин 2023-01-05 172.58.62.28

ctymj,ztbrd

Avatar

SARISAN XATSART GUILAGCHNI 2023-01-05 172.58.62.28

y/t/z/lrnxy

Avatar

ard tumen hetsuudle 2023-01-05 139.5.218.24

hotiin utaand chini irged hordoj uhlee. gamshigiin baidald oraon bhad toriin 3 ondorlog huraldahgui yumuu

Avatar

Зочин 2023-01-05 86.111.137.145

eebii,bayartsogt, saaral ustei ssarmai deeltei So ,Erdene metiin hulgaichudaasaa salaacheee AN .Hurtsiingar huliig tairaacheee nobshnudaaa!!!

Avatar

Бадарч тахар 2023-01-05 139.5.217.68

Амарбаясгалан гэж долийсон нөхөр гишүүдийн тоог 150 болгох гээд тэгээд энэ гишүүдээсээ Хүүкийг дахиж сонгох гээд гүйгээд байгаа юм ! энэ олон нохой жингэрээ өөрөө тэжээгээрэй Амарбаясгалаан !!

Avatar

Зочин 2023-01-05 202.179.21.240

Элбэгдорж чи зүгээр зайл цаашаа
шорон Эрдэнээ хулгайч нартайгаа зайл
Чамайг Монголын ардчилсан намын гишүүд сонгоогүй тоохгүй
Эрдэнэ бол Хүүхэлдэй

Avatar

зочин 2023-01-05 183.177.99.230

Хөөе чи Ардчилалын загалмайлсан эцэг Ц Элбэдорж Бат үүл Батбаяр Дорлигжав нарын гавъяаагаар хэмжээлшгүй баян цатгалан яваагаа юу гэж бодоод байгаа юм бэ Чи Ц Элбэгдоржийг доромж үгээр хэлэх эрхгүй шүү муу бандиа

Avatar

Зочин 2023-01-05 124.158.120.30

хоёр танхимтай праламенттай болох хэрэгтэй их хурал нь сумаасаа сонгогдож бага хурал аа байгуулаж ажиллах бага хуралд нь өндөр мэдлэгтэй хүмүүсээс бүрэлдэж ихи хуралыг гишүүд нь ард иргэд дээ ойр бага хурал даа хяналттай байх

Avatar

ard tumen hetsuudle 2023-01-05 202.55.188.37

nuurnii hulgaichee barij noogdol ashigaa og

Avatar

Зочин 2023-01-05 203.98.76.9

Үндсэн хуулийг батлуулах. Бүх ард түмнээс санал аваад өөрчилсөн үндсэн хуулиа УИХ-аар батлуулсан ҮХ нь өмнөхөөсөө бүр дордуулсан. УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг харахад УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалсан заалтууд оруулж байна Тиймээс үндсэн хуулийн бүх өөрчлөлтүүдийг хасаад 1990 оны үндсэн хуулийг хэвээр батлах эсвэл цаашид улс төрд орохгүй ард түмнээс сонгогдсон гишүүдээс бүрдсэн хурлаар

Avatar

pyaz 2023-01-05 43.228.130.63

huduunuus olon gishvvd gardgiig zogsooh heregtei

Avatar

Зочин 2023-01-05 202.9.46.138

Эргээд соц ругаа орох нь ээ. Малыг чинь хураагаад, амыг чинь бариад…

Avatar

Зочин 2023-01-05 192.82.90.227

аймаг бүрийг нэг л гишүүн төлөөлөх эрхтэй

Avatar

Зочин 2023-01-05 66.181.160.11

гишүүдийн тоог нэмнэ гэж байхгүй шүү өмнө хулгайч нараа яллаж чадаагүй байж

Avatar

Данко 2023-01-05 96.248.41.119

Гол нь гишүүдийн тоог нэмэх зорилготой. Бас Хүрэлсүхийг парламентаас дахин сонгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж