Цахим хуудаст "Хүчит шонхор" захын бохир хальж, хөлдсөн гэх мэдээлэл өчигдөр /2023.01.04/ цахим хуудаст гарсан. Энэ талаар тус захын олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.
Тус захаас өгсөн мэдээллээр "Цахим хуудаст тавьсан мэдээлэл худал. Өнгөрсөн 4-ний шөнө тус захын нэг павилеонд гал гарч, галыг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажилласан. Тэр хэсэгт ус тогтсон. Түүнээс нийтийн нойлын бохир хальсан асуудал байхгүй.
Махны ариун цэвэр, орчны эрүүл ахуйн тухайд өглөө бүр хяналт тавьж ажилладаг.
Бохир орчинд мах худалдаалж байгаа мэтээр ташаа мэдээлэл гаргаж байгаад харамсч байна. Махны хувьд өглөө бүр шинжилгээний бичиг зэргийг харгалзаж зах руу оруулдаг. Иргэд ч ариун цэвэр талаас өөрсдөө шаардлагаа тавьдаг. Тиймээс зах дотор болон захын ойр орчимд бохир хальсан гэх асуудал үүсээгүй" гэлээ.
Өнгөрсөн 2021 онд “Хүчит шонхор”-ынхон ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм муу баримталсан нь шалгалтаар тогтоогдож тус маргаан шүүх дээр хүртэл очсон. Үүний дараагаас мах худалдаалж буй лангуу, ачиж ирсэн автомашин түүнийг зөөх тэрэг зэргийн цэвэр байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байгааг тус захынхан мэдэгдэв.
Холбоотой мэдээ