Ардчилсан намын "Эв нэгдэл" зөвлөгөөн өнөөдөр/2022.01.04/ боллоо.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан нам шиг ийм намыг унагааж доройтуулахад хэдхэн жил хэрэгтэй байдаг юм байна. Бидэнд асар том сургамж авсан үйл явц боллоо. Энэ бол зөвхөн намын асуудал биш. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх чөлөөний асуудал. Бүгдээрээ нэг зүг рүү харж, ноогдсон ажил, үүрэг хариуцлагаа хүлээж ажиллъя гэдэг дээр санаа сэтгэл бүрэн нийлж байгаад баяртай байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Оны өмнөхөн бид бүхэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нийт гишүүдийн олонх Ардчилсан намын өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, гарц гаргалгааг олох ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь намайг томилсон. Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа хойш оны өмнө хоёр удаагийн хурлыг хийж, оны дараа гурав дахь хурлаа хийн дэд ажлын хэсгүүдийг гаргасан. Ингэж өнөөдөр Ардчилсан намын оюун санаа болсон, удирдах дээд байгууллага болсон үндэсний бодлогын хорооныхоо нийт гишүүдийн санаа бодлыг бүрэн сонсъё гэсэн шийдвэрийг гаргасан. Ардчилсан намын болж, болохгүй байгаа зүйлийг бүгд мэдэж байгаа. Тамгатай, тамгагүй цаас, цахим гэхчлэн давхардсан тоогоор 400 гаруй бодлогын хорооны гишүүд бий. Энэ удаагийн зөвлөгөөнд 215 хүн өөрийн биеэр ирлээ. Хоёр хоногийн өмнө шийдвэр гарсан учир орон нутагт байгаа гишүүд цаг нь тулаад ирж чадсангүй. Гэхдээ бүгдийг сонссон гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ дараагийн үйл ажиллагаанд оролцоно. Ирсэн 215 үндэсний бодлогын хорооны гишүүдийн 30 орчим нь бараг давхардахгүйгээр олон саналуудыг хэлсэн. Хэлж байгаа санал дотор энэ сарын 10-ны дотор үндэсний бодлогын хорооны хурлыг яаралтай зарлан хуралдуулъя гэдэг дээр 100 хувь санал нэгдлээ. Энэ хурлаар бүхий л болж байгаа зүйлээ сайтар ярилцаж, шаардлагатай гэвэл намын дүрэм, журмаа дахин шинэчлэх, илүү боломжуудыг суулгаад цаашлаад намын их хурлаа зарлах, олонхын саналаар дэмжлэг авсан хүмүүсээ намын гүйцэтгэх удирдлагад дэвшүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх. Ингэснээр хүчинтэй, хүчингүй гээд янз бүрийн асуудлаас салж, нэг болно.
Зочин 2023-01-04 64.119.25.230
эд нар хүлээж авахаар хүмүүс мөн үү шуналтай, хүн чанар муутай, албан тушаалын төлөө ах нар, ах дүүсээ ч золих хүмүүс.
ЗОЧИН 2023-01-04 202.9.46.93
khenii AN be???
судлаач 2023-01-04 202.131.251.130
Ардчилсан намын хуучин лидер гэдэг нөхдүүдэд итгэх огт хэрэггүй. тэд зөвхөн өөрсдийгөө л болгосон. тэрбумтан болцгоосон. Элбэгээ, энхсайхан, гончигоо, алтанхуяг, сайханбилэг, баттулга, баярцогт, цагаан, батбаяр, эрдэнэ, эрдэнэбат, гарамгайбаатар, Эдгээр нөхдүүд ардчилалын буяныг хангалттай эдэлсэн. Одоо эднийг хөөж явуулах хэрэгтэй. Жинхэнэ жирийн гишүүд чинь ийм л бодолтой байгаа шүү.40-50 насныхандаа гол ачаагаа үүрүүл, залуучуудынхаа үгийг сонс, ахмад луйварчидийнхаа зөвлөгөөг бичгээр ав,
Зочин 2023-01-04 202.9.40.193
Та нар цаашаа улиг болсон луйварчид. Бас нийлж байгаад улсын хөрөнгийг авч идэх тухай бодсоор л байна уу. Наад арга чинь хоцрогдсон. Хүмүүс мэдчихээд байнаа. Аргаа өөрчилж намаа тараагаад шинэ нам байгуулвал болох байхдаа. Хэн ч таа нарт итгэхгүй. Эрдэнэтийн 49 хувийг өөрсдийнхөө өмч болгоно гээд явцгааж байхад хэн та нарт итгэх юм бэ. Ийм хүмүүс ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй. өөрсдөө л баяжина. АН-ын томчууд бүгд тэрбумтан болцгоосон
Зочин 2023-01-04 64.119.27.24
Муухай амьтад юмаа. Бас нэг бүлэглэл үүсэхнээ. Бөөн маргаан зодооны гал өрдөж байна.
Зочин 2023-01-04 66.181.160.30
Ээ дээ , Эрдэнэ , Батүүл , Энхсайхан , Элбэгдорж , Баттулга , Баярцогт гэх мэтэс ба тэдний гар хөлүүдээс л зай бариарай , ТЭГЖ чадвал та бүхнийг эгэл жирийн гишүүд – дэмжигчид тань хүлээж авна аа …
Зочин 2023-01-04 103.212.116.64
Гишүүнийхээ ч ажлыг хийж чадахгүй байж юун намын хурал вэ. Та нарт ямар хамаатай юм.
Зочин 2023-01-04 192.82.76.247
МАН аас очиж гуй , Эрдэнээ өрөөнд нь нуугдаж байгаа
Зочин 2023-01-04 192.82.76.247
Хүүе Эрдэнээ хоёр мэднэ ш дээ, Чааваас та нар мянга хуралдаад нэмэргүй
Зочин 2023-01-04 66.181.184.74
ҮЛБИЙСЭН ШААРНУУД
Зочин 2023-01-04 66.181.160.94
Taraachee hog shaarnuud
Зочин 2023-01-04 43.242.242.59
Та нар хошин шогийн жүжгээ тавьсаар л байх юм. яаж ч тавиад ард түмэн дүнгээ та нарт өгчихсөн. энэ хэцүү үед та нар засгийн эрхийг барьж байсан бол Монгол улс сүйрсэн.
Зочин 2023-01-04 103.212.116.64
бүлэг мүлэг хэнд хэрэгтэй ямар хамаатай юм вэ. Бүх зүйлийг өөртөө ашиглахыг оролдох юм даа.