Австрали зэрэг 34 орныг визийн шаардлагаас чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Австрали зэрэг 34 орныг визийн шаардлагаас чөлөөллөө

Австрали зэрэг 34 орныг визийн шаардлагаас чөлөөллөө

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөөд буй. Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч байгаа юм.

Мөн Монгол Улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг төдийгүй өнгөрсөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй орнууд гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөгдөнө.

Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Сонирхуулахад, “Монгол зочлох жил”-тэй холбогдуулан Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж ажилласнаар жуулчдын тоог нэмж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах судалгааг хийгээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж