“Хот тохижилтын газарт сүүлийн 10 жил парк шинэчлэлт хийгээгүй”

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

 “Хот тохижилтын газарт сүүлийн 10 жил парк шинэчлэлт хийгээгүй”

 “Хот тохижилтын газарт сүүлийн 10 жил парк шинэчлэлт хийгээгүй”

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, цас орж халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор автозам болон талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа талаар иргэд хэлж буй. Энэ талаар холбогдох албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.ДӨЛГӨӨНМӨРӨН:

-Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг том оврын шүүрт машин 15 байдгаас 12-13 нь цэвэрлэгээнд тогтмол гарч байна. Мөн давс, бодис цацдаг 13 машинтай.

Манайд сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй.

Тиймээс техник хэрэгсэл эвдрэх асуудал гарсаар байгаа. Бидэнд шаардлагатай байгаа техникийн талаарх саналаа нийслэлд хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд хүйтэн, хялмаа их хаяж байгаа тул зам, талбайн халтиргаа гулгааг арилгахаар өдөр бүр өглөө эрт  гаргасан хуваарийн дагуу давс, бодис цацаж, арга хэмжээ авч байгаа.

ЗАМЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ЦЭВЭРЛЭЭД ДАРАА НЬ ДАВС, БОДИСОО ЦАЦАХ ЁСТОЙ

Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ажлыг аваад халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай.

Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой.

Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй. Мэдээж шат дараатайгаар холбогдох зохицуулалтуудыг хийж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж