Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор галаа түлдэг. Галаа түлэхээрээ Улаанбаатарчууд утаагаа тойрон хэрэлддэг. Гэвч утаа нь буурсангүй, улам өтгөрсөөр. Утаа өтгөрөх тусам улстөрчдийн халаас зузаарсаар. Товчхондоо, утаа улстөрчдийн мөнгө олох арга зам, амьдрах “бизнес” нь болсон. Тиймээс утаа буурахгүй, бүү горьд. Утаатай тэмцэнэ гэдэг нь угтаа мөнгө тоншино л гэсэн үг.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “Утаа Зайсанд хүртэл үнэртдэг болсон” нь нэг талаасаа үнэн. Нөгөө талаасаа Зайсангийнхан утаа “үнэртэнгүүт” үр хүүхдээ аваад халуун, дулаан оронд өвөлждөг. Харамсалтай нь, энгийн иргэд утаан дундаа амьдардаг. Тэр тусмаа Баянхошуу, Толгойт, Зурагтынхан угаараар амьсгалдаг гэхэд худлаа гүтгэсэн болохгүй.
Уг нь утааг арилгах боломж, мөнгө нь ч Монголд, монголчуудад байсан. Харамсалтай нь, улстөрчид нь улсаа тоносноос болж иргэд нь угаарандаа хордож үхэхдээ тулжээ. "Утааг ялав" гээд сонгуулийн өмнө пиардаад байсан НИХТ-ийн дарга Ж.Батбаясгалангаас утаа улам өтгөрсний шалтгааныг асуухад буруудахгүй биз.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах нэрээр нэг их наяд шахуу мөнгө улстөрчдийн гараар “урсаад” өнгөрсөн байдаг. Иймээс эрх баригчид утаатай бодитоор тэмцэх дургүй. Утаа алга болбол улстөрчдийн мөнгө байхгүй болчих учраас.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа утаа болон сайжруулсан шахмал түлш Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөөгүй болохыг “баталжээ”. Атал Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албаны дарга Б.Алтанзул нь сайжруулсан түлшний хүхрийн хэмжээ буураагүй, түлшний дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болгож байна гэжээ. Үнэндээ сохор хүн ч Улаанбаатарын утаа улам өтгөрснийг батлан хэлж чадна. Н.Тавинбэх дарга ямар нүдээрээ харахаараа утаа "өтгөрөөгүй" болохыг батлаад байгаа нь хачирхалтай.
Улаанбаатарт 400 мянга гаруй өрх бий. Үүний тал нь гэр хороололд амьдардаг. Тиймээс агаарын бохирдлын хамгийн гол үүсвэр нь 198 мянган яндан. Яндангаа цөөлөх байтал эсрэгээрээ “хөөлөх” нэрээр чамгүй мөнгө төсвөөс идсэн. Жишээ нь, 200 ам.долларын үнэтэй шүүлтүүрийг 100 мянга гаруй айлын янданд суурилуулахад 54 тэрбумыг зарцуулсан байдаг.
Монголын үе, үеийн Засгийн газар нэг амаараа утаатай тэмцэхээ амлаж, нөгөө гараараа утаа үйлдвэрлэх шийдвэр гаргасаар ирсэн байдаг. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч, ус дулааныг даах шийдвэрийг гаргахдаа шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, 937 төгрөг болгосноор Улаанбаатарын утаа буурах биш эсрэгээрээ улам өтгөрсөн байдаг.
Айл өрх, албан газруудыг цахилгааныг “Эрдэнэт” даасан бол сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийг зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” гаргасан. Эндээс дараагийн том хулгай, луйвар илэрч мэднэ. Мөнгө мөрөө үлдээдэг, хулгай хар мөртэй гэвэл. Үнэгүй бяслаг “хавханд” байдаг гэгчээр айл өрх, албан газруудын цахилгаан, дулаан, түлшийг төр даах нэрээр дарга нарын халаасанд хэчнээн тэрбум төгрөг орсныг хэлэхэд хэцүү.
Ямар ч байсан "Тавантолгой түлш" компанид “Эрдэнэс Тавантолгой” компаниас таван жилийн хугацаанд 800 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Эндээс харахад иргэд бид өөрсдөө ч утаа өтгөрөхөд, улстөрчид хулгай хийхэд буруутай юм. Монголчуудын үнэгүй юм, хүний юманд дуртай занг ашиглаад тэд хулгай, луйвраа амжуулдаг, хийдэг. Ядаж л улстөрчдийн гаргаж байгаа популист шийдвэр эргээд бидний эрүүл мэнд, эдийн засгийг хорлож, хулгайлж байгааг бодолцох ёстой. Үнэдээ зун нь саналаа худалдвал өвөл нь утаатайгаа амьдрахаас ч яах билээ. Дээр эрчим хүчний төслүүдээ гацааж, нураагаад байвал утаа, угаартаа хордож үхэхээс өөр сонголт байхгүй гэсэн үг. Тэр тусмаа утаатай тэмцэнэ гэсэн улстөрчдийн үгэнд итгэх бүр хэрэггүй. Иргэд нь ажилтай орлогтой, мөнгөтэй болсон цагт утаа гаргадаг нь цөөрнө. Хүрээний бузрыг дэлгэвэл далай гэдэг. Утааг ухвал хулгай, луйвар нь жинхэнээсээ далай цаашаа болох биз.
Ж.ЭРХЭС
яяя 2023-01-04 150.129.140.161
Эхний ээлжинд хотын даргаасаа эхлэх хэрэгтэй. Жагсаалаар хотын даргаа мулталж илүү чадвартай хүнийг тавих хэрэгтэй байсан юм. Хаалтаа нээгээд хаалтаа хаагаад гэж ярьдаг хүн ямар юмны дарга хийхэв дээ.
Баатар 2023-01-04 64.119.16.53
Утаатай болсоноос хойш агаарын бохирдлын эсрэг төсвийг захиран зарцуулсан бүх холбогдох хүмүүсийг нэхэж шалгах хэрэгтэй ! Улсын мөнгөөр гараа угааж бидний ирээдүйг хулгайлсан муу бузарууд !!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2023-01-04 202.70.44.46
хэзээний зураг вэ? шинэ зураг тавих хэрэгтэй
Зочин 2023-01-04 66.181.160.61
Энэ утаа улам өтгөрөөд байгаа гэж бичээд тэрийг нь дэмжээд байгаа хүмүүсийг ойлгохгүй. Нэг бол албаар ингэж бичээд байна эсвэл хотод өмнө нь амьдарч байгаагүй хөдөөнөөс орж ирсэн хүмүүс байх. Өмнө нь аймар утаатай 10 метрийн цаадах ч харагдахгүй шахам байдаг байсандаг.
зочин 2023-01-04 202.131.243.186
МАН төрд гарснаар түгжрэл утаа халтиргаа хулгай луйвар авилага хэрээс хэтэрч төрийхөн хахаж үхтлээ баяжиж улс орон африкийн ядуу буурай гуйлагчин орон шиг болсон
Зочин 2023-01-04 103.212.117.95
б**в Оюунчимэг мэдрэмжгүй тэнэг улс төрч
МАН дуус дуус 2023-01-04 202.70.34.115
800 тэрбумаар хичнээн хороолол , эмнэлэг, сургууль барьж болох байсан бэ????????????????????? Хэлээд өгөөч олон түмэн минь эээээ…………………зүгээр л МАН г тараагаад аль тэгэх үү…………………
МАН-ыг тарааж үйл ажиллагааг нь хоригло! 2023-01-04 202.131.225.197
МАН-ыг тарааж үйл ажиллагааг нь хоригло!
Зочин 2023-01-04 213.87.144.246
~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
Зочин 2023-01-04 64.119.27.24
Луйварчид л одоогийн төр засгийг харлуулж байгаа. Дэлхий дахин сөгдөж байхад энэ засгийн газар маш сайн ажиллаж байна. АН байсан бол аль хэдийнээ идэж дуусгаад Монгол дампуурах байлаа
Зочин 2023-01-04 103.212.117.95
🤣🤣🤣🤣👍👍👍
Зочин 2023-01-04 188.162.254.100
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-01-04 103.26.194.183
утаа улс төрчдөд огт Падгүй ш дээ тэд чинь өөр бодолтой зорилготой байх хугацаандаа амжуулж авах ажил маш их
Зочин 2023-01-04 202.55.188.123
Ядуу амьдрал ядуу хүмүүс бол МАН_д маш их хэрэгтэй.Тэдэнгүйгээр ядуу ардын баян намын дарга нар хэцүүдэнэ.Яагаад энэ дарга нар шууд шулуухан ядууралыг буурална гэж зорилт тавихгүй,ажил хийлгэхгүй халамжилсан болоод байгаа нь нүүрс,алт зэсээ ухаж авч өөрсдөө хурдан баяжих гэсэн МАН_ын мафуудын нягт уялдаатай хорт бодлогоо ягштал биелүүлэх гэсэн том төлөвөгөөнд л байгаа юм шдээ.
Ард 2023-01-04 49.0.178.121
Үнэн ээр явбал, үхэр тэргээр туулай гүйцэх. Худлаа зүйлийн талаах технологийг энэ эр яаж сурчихваа, ах нар чинь заав уу? Мууг дагавал могойн хорлол.
Зочин 2023-01-04 120.18.222.146
Энэ сайтад мэдээлэл бичдэг хүмүүс ямар хаашаа янзын боловсрол,бичгийн дүрэмтэй юм бэ?Нэг хүүхэн л “ атал” гэдэг үгээр өгүүлбэр эхлүүлээд л байдаг байсан.Энэ нөхөр түүнээс халдвар авсан юм шиг байх.Хаашаа ч янзын сайт вэ?
Зочин 2023-01-04 43.242.242.59
Энэ сайт чинь угаасаа элбэгдоржийн сайт учир одоогийн засгийн газрын талаар өөдтэй юм огт бичихгүй. Дандаа харлуулж бичнэ.Утаа угаасаа л аль ч нам үзасаг барьж байхад байсан байтал МАН засаг барьснаас утаатай болчихлоо гэж хэлж байгаа нь тэнэг явдал мөн. Утаагаар хүн баяжина гэж юу байхав. Логиктэй үнэмшилтэй бичиж бай. Эдний нийтлэгч нар нь дарга нартаа загнуулж, улс төржсөөр байгаад тэнэг болчихсон юм
Зочин 2023-01-04 66.181.185.42
ард түмний ядуурал өвчин зовлон дээр улс төрчид дарга нар нь баяждаг
Зочин 2023-01-04 192.82.85.119
Наад Сжмъяабузар хулгайчаа хөөж явуул.Одоо юун түүхий нүүрс яг хуучин шигээ тааралдснаа,нойлын цаас гээд бүх бузрыг түлэх болсон.Бүх шалгах товчоогоор хяналт бхйхгүй болсон.
зочин 2023-01-04 103.212.119.102
энэ АН-ыг засаг барьж байх үеийн 2015 оны утааны зураг тавиад ард түмний сэтгэл санааг угаах хэрэггүй. 2016 оноос утаа бол маш багассан. тэр үеийнхтэй харьцуулахад энэ бол юу ч биш. АН бол АНУ-ын зөвлөснөөр ард түмнийг ямагт хорлож ирснийг ойлгох хэрэгтэй. МАН засаг авсан 6 жилийн хугацаанд ард түмний орлого нэмэгдэж амьдрал эрс сайжирсанд хордсон АН-ын гишүүн ийм муухай суртал явуулж эхэллээ. энэ намын үйл ажиллагаааг хориглож удирдлагыг нь шийтгэх цаг болоогүй юу. арай л дэндэж байна
Зочин 2023-01-04 51.146.253.143
энэ балай амьтан хаана амьдраад юугаараа амьсгалаад байгаа юм бол оо. бөгсөөрөө амьсгалаад угаарыг мэдрэхгүй байгаа юм болов уу. ардчилсан нам ,ардын нам хоёрын утаа өөр байдаг юм уу. хэний ч үед байгаа утааг о арилгая гээд байна. балай минь намынхаа батлахыг бандаашиндаа чихчээд ,толгойгоо нэг сэгсэрч тархин доторхоо зөв байрлуулчаад одоо гараад амьсгалаад үз яг одоо
Зочин 2023-01-04 51.146.253.143
бөс бүх хүний орлого буураад 1470 төг байсан доллар 3000 давчаад байхад пүүс компанууд хаалгаа бариад ,банкууд тоолох мөнгөгүй зөвхөн ажлын өдрүүдээр 18 цаг хүртэл ажилдаг болчоод байхад ганц энэ галзуу хувьсгалчийн орлого нэмэгдээд байдаг сонин юм аа
Зочин 2023-01-04 51.146.253.143
тэгээд тэрэнд нь ямар нэгэн нам хүчин атаархаад хорлон сүйтгэх ажилгаа явуулаад байна гэнээ .
Зочин 2023-01-04 103.212.117.95
дебил
Зочин 2023-01-04 59.153.114.207
МАН -ЫГ ЗАЙЛШГҮЙ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ