Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 1 иргэн амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 1 иргэн амь насаа алджээ

Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 1 иргэн амь насаа алджээ
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг  Сантын даваа  гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан 3 зорчигчтой автомашин өчигдөр орой 19  цаг 30 минутад  мөс цөмөрч нуурт живсэн байна.

Тус автомашинд 3 иргэн зорчиж явсан бөгөөд 2 иргэн эсэн мэнд гарсан 1 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан байна.  Осол болсон газар нь нуурын эргээсээ 32 метр зайтай, мөсний зузаан 20 см, гүн 5 метр байгаа юм.

Ослын газарт Хөвсгөл аймгийн  Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 9 алба хаагч живсэн автомашин болон буцалтгүй нэрвэгдэгчийг аврах ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Б.Туяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж