НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ гишүүдээ хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ гишүүдээ хүлээж авлаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ гишүүдээ хүлээж авлаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр /2022.01.03/ Эквадор, Япон, Мальта, Мозамбек, Швейцарь гэсэн шинэ гишүүдээ албан ёсоор хүлээн авчээ. Эдгээр таван улс нь Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвеги улсуудын байрыг орлож байна. Тэдний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа орнууд нь Албани, Бразил, Габон, Гана, Арабын нэгдсэн Эмират юм.

Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ нь Аюулгүйн зөвлөлд хориг тавих байнгын гишүүд юм. Харин бусад 10 гишүүнийг нь 193 орноос бүрдсэн Ерөнхий ассамблей хоёр жилийн хугацаатай сонгодог. Мальта улс ийнхүү хоёр дахь удаагаа сонгогдож буй бол Эквадор дөрөв дэх удаагаа, Япон 12 дахь удаагаа тус тус сонгогдож байна.

Уламжлалын дагуу таван улсын Элчин сайдууд өчигдөр төрийн далбаагаа бусад гишүүн орнуудынхтай зэрэгцүүлэн зөвлөлийн танхимын гадаа залжээ.

Зөвлөлийн гишүүнээр сонгогдох нь улс орнуудын хувьд дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөх нэг боломж юм. Жижиг орнуудын хувьд тухайн үед анхаарал татаж буй олон улсын томоохон асуудлуудаас илүү өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж, дипломат амжилт юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж, хориг арга хэмжээг баталдаг. Мөн зарим тохиолдолд мөргөлдөөн, хурцадмал байдлын талаар санал бодлоо илэрхийлдэг. Зөвлөл 1946 онд байгуулагдсан бөгөөд энэ үеэс хойш 60 орчим орон нэг ч удаа зөвлөлд суудал авч үзээгүй байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж