Төв банк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Төв банк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ

Төв банк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны арванхоёрдугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.9 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болов.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)

Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.12)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж