ФОТО: Шинэ Делийн хүйтэнд зутарсан орон гэргүй энэтхэгчүүд

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

ФОТО: Шинэ Делийн хүйтэнд зутарсан орон гэргүй энэтхэгчүүд

ФОТО: Шинэ Делийн хүйтэнд зутарсан орон гэргүй энэтхэгчүүд

Хүйтний эрч чангарч, Энэтхэгийн нийслэлийн орон гэргүй олон мянган иргэн дулаан оромж хайх болжээ. Гудамжаар гэр хийсэн тэдгээр иргэдийн сүүхэйтэй нь гудас, хөнжилтэй хонож буй бол зарим нь хог дээрээс олсон цаасан хайрцгаар нөмрөг хийн, түүдгийн дэргэд бээрч суугаа аж.

Шинэ Дели хотод өнгөрсөн Ням гаригт агаарын температур 5.5 хэм (41.9F) хүрсэн бөгөөд Энэтхэгийн цаг агаарын мэдээний агентлагаас Даваа гариг (2023.01.02)-аас эхлэн хүйтний эрч чангарахыг анхааруулжээ.

Шинэ Дели хотын 20 сая оршин суугч өдгөө цаг агаарын эрс тэс уур амьсгалд өртөж, өтгөн саарал утаанд ээрэгдэн, жолооч нар урдаа яваа машинаа харах боломжгүйд хүрч, осол аваарь ихээр гарч байгаа аж. Цаг агаар хүйтрэх тусам тус хотын орон гэргүй иргэдийн зовлон эхэлдэг байна. Тус хотод байх хоргодох байруудын дийлэнх нь ачаалал ихтэй, ариун цэврийн шаардлага хангахгүй бие засах газартай, усгүй ажээ.

Хотын орон гэргүй иргэдийн төлөө олон арван жилийн турш ажилласан “Цогц хөгжлийн төв”-ийн ажилтан Сунил Кумар Аледиа “Хүний хэт их төвлөрөл маш том асуудал юм. Хотын орон гэргүй иргэд гадаа гудамжинд, замын хажууд унтаж байна. 2011 онд хийсэн хүн амын тооллогоор Шинэ Дели хотын оршин суугчдын 47 мянга орчим нь орон гэргүй гэсэн тооцоо гарсан. Гэвч 150 мянга гаруй хүн байнгын оршин суух газаргүй гэсэн дүгнэлт гарсан” гэж мэдэгджээ.

Тус хотод орон гэргүй хүмүүсийг хамгаалах нийт 195 байр байдаг бөгөөд 19 мянга орчим хүн хүлээн авах боломжтой тул хэдэн арван мянган хүн гудамжинд, гүүрэн доогуур, бохирын шуудууны дэргэд хоноглоход хүрдэг байна. Хотын оршин суугчид хэт халуунд дассан тул жил бүр өвлийн хүйтэнд орон байргүй олон иргэн амь насаа алддаг ажээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж