“Гарзгүй тав” хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

“Гарзгүй тав” хуулийн төсөл өргөн барив

“Гарзгүй тав” хуулийн төсөл өргөн барив

Нүүрсний хулгайн асуудал өнгөрөгч сард өндрөө авч иргэд 20 гаруй хоног жагсч , нэр холбогдсон улстөрчдийн нэрсийг зарлахыг шаардсан. Энэ хүрээнд МАН-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн АН-аас Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нарыг нэрлэж байв. Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүд өнөөдөр /2023.01.04/ УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барилаа. Тухайлбал, “Эрдэнэс ТавантолгойХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдэх, мөн Компанийн засаглал сайжирч, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдал хангагдаж, иргэд олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон болохыг хууль санаачлагчид хэлэв.

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэнэт л нэр зарлачихсан. Үүний учрыг одоо тодруулна. Жинхэнэ хулгайч нар нь тэнд үлдэж байна. Миний авсан мэдээллээр энэ нэрсийг намаас АТГ-т өгсөн юм байна” гэж АТГ-ын гадна мэдээлэл хийж байлаа. Харин олон нийтийн зүгээс МАН-аас нэр холбогдсон дээрх таван гишүүнийг “гарзгүй”, “гомдогсод” гэхчлэн нэрлэж амжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж