ЗГ: Улстөрчдийн гэр бүлийнхэн төрийн хөтөлбөр, зээл, тендерт оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

ЗГ: Улстөрчдийн гэр бүлийнхэн төрийн хөтөлбөр, зээл, тендерт оролцохгүй

ЗГ: Улстөрчдийн гэр бүлийнхэн төрийн хөтөлбөр, зээл, тендерт оролцохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.01.04/ танилцууллаа.


ЗГХЭГ-аас Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах зар болон "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанид нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 88 ажлын байранд 1303 хүн бүртгүүлсэн гэдгийг албаныхан танилцуулсан юм.

"МОНГОЛ УЛС ДЕФОЛЬТ ЗАРЛАХ ЭРСДЛЭЭС ЗАЙЛСХИЙЖ ЧАДЛАА"

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын валютын нөөц 2022 оны эцсээр хоёр тэрбум ам.доллараас доошоо орох эрсдэл үүсээд байна гэж ажлын хэсгийг байгуулж байсан. Харин оны сүүлчээр 3 тэрбум 400 сая ам.доллар болж өсчээ. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрт орж, дефольт зарлах эрсдлээс зайлсхийж чадлаа. Энэ чиглэлээр Засгийн газар арга хэмжээ авч ажиллахдаа олны хэл ам дагуулсан хэдий ч эерэг үр дүн гаргасан гэдгийг онцолъё. Цаашдаа Засгийн газар нүүрсийг ам үнээр бус хил үнээр зарах шийдвэр, тогтоол гаргасан. Ам үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар зарж байсан бол хил үнээр 200 гаруй ам.доллараар зарж буй. Бараг хоёр дахин үнийн зөрүү гарч байгаа учраас бүх ажлыг хийж байна.

Монгол бүх нүүрсээ хоёрдугаар сараас биржээр зарахаар бэлтгэлээ хийж байна. УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар биржээр нүүрс худалдаалах түр журмыг баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цаашдаа ажлын хэсгээс хоёр долоо хоног тутам гадаад валютын бодлого, хэрэгжилтийг, нөөцтэй холбоотой мэдээллийг өгөх болно. Валютын албан ёсны ханш, албан бус ханш 200-300 төгрөгөөр хэлбэлздэг байсан. Энэ арилж, 20 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр валютын зах зээл тогтворжлоо. Хамгийн гол нь экспортоо тогтвортой байлгахад онцгой анхаарах хэрэгтэй. Үүнийг олон нийтийн дэмжлэгээр хийх нь улс орны эрх ашигт нийцнэ. Хангийн төмөр замаар нүүрс гаргах асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Бид Монголбанкнаас мэдээлэл авсан. Зөвхөн валютын нөөц нэг тэрбумаар өссөн. Цаашдаа хийх ажил олон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Манай яамнаас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮС, Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайтай холбоотой ашиг сонирхлыг зөрчлүүд ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Эдгээр хэрэгтэй холбоотойгоор цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг энэ хуулиар шинэчлэн тогтооё, үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг тусгаж өгөх агуулгаар хуулийн төслийг боловсруулсан.

Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн хүрээ хязгаарыг тодорхойллоо.

Эдгээр хүмүүс гэр бүлийнхэн төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглоно. Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, сургалтын төрийн санд хамрагдах эрх, тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хориглож байгаа. Бусад шатны Засаг дарга нар, хууль хяналтынхан ажил мэргэжлийн ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулах боломжтой гэж үзсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж