ГХЯ: Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ | News.MN

ГХЯ: Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ

ГХЯ: Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ

ГХЯ: Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2023.01.04/ мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Р.АЛТАНГЭРЭЛ:

-Замын-Үүд-Эрээний хилийг нээх гэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд гарсан. Тодруулбал, Хятад улсын цар тахлын хорио цээрийн дэглэм бууруулсантай холбоотой олон улсын хилийн боомтын хөдөлгөөнийг сэргээж байгаа. Ингэснээр сүүлийн гурван жил зогсоод байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа юм.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх Ням гаригийн 08:00 цагаас нээнэ.

Хятад руу зорчих иргэдэд мөн тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Үүнд:

  • Зорчихоос 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/
  • Хятад руу зорчих мэдүүлгийг цаасан болон цахим хэлбэрээр заавал бөглөх зэрэг үндсэн шаардлагыг тавьж байгаа.

Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Дараагаас нь 500-1000 зорчигч болгож тоог нэмэгдүүлнэ. Мөн Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй. Гэхдээ Монгол Улсаас нэвтэрч очих иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс болон үнийн саналыг өгсөн. Түүнчлэн ирэх 8-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид энэ тоог нэмнэ. Хуучин явж байсан ГАЗ469 маркийн машиныг хил хоорондын зорчигч тээвэрлэх хэрэгсэл болгохгүй гэдгийг мөн мэдэгдээд байна.

Харин Хятадаас Монгол руу зорчих иргэдийн тухайд одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтэрнэ.

Ачаа тээврийн хувьд өдөрт урд хилээр 100 машин нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Чингэлэг болон задгай тээврээр ачаа тээвэрлэх боломжтой. Тээврийн хэрэгслийн мэдээлэл болон хилээр нэвтрэх цагийг тодорхой илгээвэл цаашид тээврийн хэрэгслийн тоо өсөх боломжтой.

ХЯТАДААС СЭЖИГТЭЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ХҮН ИРВЭЛ ТУСГААРЛАХГҮЙГЭЭР НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.БОЛД:

-Монгол-Оросын боомтуудаар иргэд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Үүнтэй адил Хятадаас ирэх иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд орж ирнэ. Дээрээс нь сануулахад Засгийн газрын 2022 оны 66, 67 дугаар тогтоолын дагуу цар тахлын хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Энэ шийдвэртэй холбогдуулан Монгол улс агаарын болон автозамын боомтуудаар нэвтрэх иргэдийг ямар нэгэн хязгаарлалтгүй хүлээж авах болсон. Ингэснээр эдийн засаг сэргэхэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байгаа.

Мэдээж цар тахлын тархалт өндөр байсан хугацаанд хатуу хөл хорио тогтоож, тусгаарлалт хязгаарлалт хийж байсан. Харин одоо эдгээр бүх хориг цуцлагдсан.

Тиймээс хил дээр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүнийг шууд тусгаарлахгүйгээр нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна.

ЭРЭЭН РҮҮ ГАРАХ ХҮН БҮР ХЯТАДЫН ХОРИО ЦЭЭРИЙН АППЛИКЕЙШНИЙГ БӨГЛӨНӨ

Эрээн рүү гарах хүн бүр Хятадын хорио цээрийн аппликейшнийг бөглөх шаардлагыг урд хөршөөс тавьсан. Энэ нь эрүүл мэндийн асуумжтай адилхан. Үүнийг цаасан эсвэл цахим хэлбэрээр хил нэвтрэх хүн бүр бөглөнө гэдгийг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-04 124.158.107.35

засаг хилээ нээж ард түмнээс очков авах гэд байдаг ард түмэн нь эсэргүүцээд байдаг яанам бэ

Avatar

Зочин 2023-01-04 98.37.80.18

aay yaa yaa boon covid orj irhen dee

Avatar

Зочин 2023-01-04 213.87.144.246

!!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m

Avatar

Заагч 2023-01-04 202.9.47.20

Хар вирус хятадаас баахан вирус чирсэн хар хятад шээснvvд вирусээ чирээд ороод ирнэ Монгол сене замдаа бараг орлоо.

Avatar

Зочин 2023-01-04 103.26.194.183

хэ хэ монгол засаг мөн үү гэж бодогдохоор болж байна шүү

Avatar

Зочин 2023-01-04 202.126.94.99

Хятадын тал ковид багатай монголчуудаас шинжилгээ шаардаж байхад манайх ковид ихтэй улсаас шинжилгээ шаардахгуй юу?!!!!

Avatar

Зочин 2023-01-04 202.55.188.37

Buun uvchin ireh ni dee. Daraa ni karentin taviad, MANgas idej garah ni dee

Avatar

зочин 2023-01-04 202.9.46.222

Тахалын хорио цээр цуцалж халдвар тархаж чөлөөт эдийн засаг сэргэж байвал хүний амь чухал биш гэж ардчилал үзэж байгаа юм биз дээ

Avatar

Зочин 2023-01-04 98.37.80.18

tanai ardin namiin comunistuud uuniig hiij bna

Avatar

Зочин 2023-01-04 64.119.18.54

balai yum, odoo yana

Avatar

хүннү 2023-01-04 202.55.188.38

Ямарч байсан манайхан Хятадын хилээр уяа нь алдуурсан ноход шиг сад тавих нь. Цаад улс чинь Ковидоо “барж ядаж” байгаа гэдгийг санах хэрэгтэй. Маскнаасаа салж болохгүй. Эрээний бараа харвуу үгүй юу л “эх нутгаа сансан” юм шиг хяналтгүй болов! Хуучин танилуудтайгаа уулзаад ухаан жолоогүй ууж идэв дээ! Ер нь холхон зайнаас харьцсан нь дээр. Монголчууд “сүргийн дархлаатай” гэж сагсуурав! Вакцинаас авсан дархлаа маань дууссан шүү.!!! Хэд хоногийн дараа вокзал дээр “хөгийн үлгэн салган” юмнууд буув!!

Avatar

Зочин 2023-01-04 202.131.225.197

Сөрөг гарсан болон халуунтай гэдгийг яаж ойлгох вэ? Эрүүл ч байсан, өвчтэй ч байсан болно гэсэн үг үү?????!!!!!!

Avatar

Зочин 2023-01-04 192.82.71.189

Эерэг гэж байгаа царай нь мэлээлэл өгч байгаа хүн алдав уу сурваожлагч алдав уу

Avatar

Зочин 2023-01-04 120.18.222.146

“Сөрөг болон халуурах шинж тэмдэг илэрвэл” гэнээ.Энэ үг үсэг,агуулгыг хардаг хүн гэж байна уу танайд.Хүзүүгүй хүнээ энэ сайтаа гайгүй сайн редактортой болгооч дээ

Avatar

69-ын жолооч 2023-01-04 103.57.95.220

Улаан иууз хайчилж зонцерт тоглож сүртэй нээлт хийх байлгүй дээ

Avatar

Зочин 2023-01-04 59.153.113.73

Одоо Корона Монголд орж ирлээ гээд яах юм, яах ч үгүй шд. Тэртэй тэргүй бүгд дархлаатай болсон. Энэ хил хаа гээд байдаг нөхдүүд ер нь хөлсний троллууд байхаа. Хил нээгдвэл ачаа тээврийн үнэ буурна, хилээр орж ирж чадахгүй байсан том оврын тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл орж ирнэ, барилгын материалын үнэ буурна гээд олон давуу тал байна шд.

Avatar

Зочин 2023-01-04 192.82.71.189

Буурах бол б**?

Avatar

М 2023-01-04 122.201.22.130

Эрүүл саруул байвал учир нь олддог л хорвоо шүү дээ

Avatar

Зочин 2023-01-04 59.153.113.73

Монгол сүргийг дархлаа аль хэдийн тогтсон юм чинь юунаас нь айдаг юм бэ. Корона тусаагүй, вакцин хийлгээгүй хүн Монголд байхгүй. Тиймдээ ч одоо маск зүүж байгаа хүн харагдахгүй байгаа биз дээ.

Avatar

Зочин 2023-01-04 202.55.188.38

Одоо л сүргийн дархлаагаа үзэж дээ.

Avatar

oyun 2023-01-04 192.82.80.254

HAYTADAAS ireh huniig 48 tsagiin dotor shinjilgee ogson bichig ab uzeed oruul

Avatar

Зочин 2023-01-04 202.9.40.193

Za uragshaa neg yvchihaad irey surguuli campusdee ochij ymaa avj irchiheed ajlaa hiij amidralaa bodoy 3 jil bolloo

Avatar

Зочин 2023-01-04 64.119.22.85

Ядахдаа цагаан сарын дараа хилээ нээгээч … х*******н гар хөлүүд ээ

Avatar

хүннү 2023-01-04 202.55.188.38

Энэ санаа хамгийн зөв. Үхрийн сүүлэнд хутга гэдэг шиг юм болох нь. Ковид ихсвэл Цагаан сарыг хорихоос өөр гарцгүй болно.

Avatar

Хотын иргэн 2023-01-04 64.119.22.85

Хужааг гайгүй болтол хилээ хаамаар юм. Одоо дахиад 3000 монгол х*******н шинэчлэгдсэн К19 тусч үхэх үү…. Дүүрчихсэн МАНгарууд юм даа. х***а дотроо хиараад шатаах зуух нь дийлэхээ байсан бхад ийм ард түмний эсрэг шийдвэр гаргалаа…. Одоо цагаан сар гээч нь болоод бөөн улны хогнууд , вирустэй чирч ирлээ. АРд түмэн шинэ халдвараар хиарвал ЭРХ БАРИГЧИД хариуцлагаа хүлээгээрэй….

Avatar

Зочин 2023-01-04 103.1.30.105

Хятадуудас шинжилгээ аваач.Бид ковидоор сүйрээд байна уу .хятадууд сүйрээд байгаа муу.Эрээн явж х***а хогыг хөдөлмөрөөрөө одсон мөнгийг зарлагадан бая хөсөр хаях хэрэггүй.х***а нар х***а нараа тэжээх үүрэгтэй;бид биш.

Avatar

Зочин 2023-01-04 66.181.177.136

ЯАНАА бөөн корона!!! Цагаан сарыг энэ жилдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зөв шүү!!!! Хятадад өдөрт 250 сая бүртгэгдсэн шүү!

Avatar

хүннү 2023-01-04 202.55.188.38

Өдөрт 250 сая юм бол 6 өдөрт л 100 хувь халдвар авна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж