"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно" | News.MN

"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно"

"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно"

"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно"

Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос “Өргөө” амаржих газарт гарсан асуудлаар тодрууллаа.


-“Өргөө” амаржих газарт машиндаа төрсөн эхийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Иргэдийн зүгээс эрүүл мэндийн салбар ялзарч, хүнд сурталтай байдаг талаар шүүмжилж байна?

-Сошиалд “Өргөө” амаржих газрын асуудал нэлээд явсан. Эмнэлгийн эмчилгээ хийсэн орлогч тухайн үед жижүүрт гарсан эмч, эрх баригч нар тайлбараа өгсөн. Камерыг шүүж, шалгаж үзсэн. Болсон процесс бол 4 минут 52 секунд. Нэгэнт эхийн төрөлтийн хоёрдугаар үе шатанд ямар ч тээвэрлэх боломжгүй тухайн байгаа газар нь тусламжийг үзүүлдэг. Тиймээс тухайн үед машинд эрх баригч очиход төрөлтийн хоёрдугаар үе шат эхэлсэн байсан учраас машин дотор тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн үг. Дараа нь эмнэлэг рүү оруулж дараагийн шатны тусламж үйлчилгээг үзүүлээд явсан.

-Тухайн иргэний нөхөр нь эмч нар хүлээж аваагүй учраас арга буюу бичлэг хийсэн гэдэг тайлбарыг хэлж байна?

-Тэр эх өөрөө орж ирээгүй учраас ямар ч хүн бичиг баримтыг нь асууна шүү дээ. Энэ дээр ямар нэгэн байдлаар эмнэлэгт буруу өгөөд байх юм байхгүй.

-Хүн төрөх гээд байхад хүнд сурталтай байж болох уу?

-Бүх л хүн өвдсөн төрөх гээд эмнэлэгт ирдэг шүү дээ. Эхлээд нөхөр нь ороод ирсэн. Тухайн үед хүнд зөв тайлбарласан бол асуудал өөр. Тухайн эх ямар дүүргийн, ямар харьяаллын гэдгийг захын хүн асуух ёстой. Хэрвээ тэр хүн эхнэртэйгээ ороод ирсэн бол нөхцөл байдал өөр тийм ээ. Мэдээж, нөхцөл байдал ямар байгааг тэнд сууж байгааг эх баригч нар хараад л мэдэрнэ. Гэтэл нөхөр нь орж ирчхээд ингэж байна, тэгж байна гэсэн.

-Ар гэрийнхний зүгээс гомдолтойгоо байгаагаа илэрхийлж байна. Цаашид хариуцлага яригдах уу? 

-Эрх баригчдын харилцаа хандлагын асуудал гарсан. Ёс зүйн хариуцлага тооцогдоно. Түүнээс биш эмнэлгийн тусламж үйлчилгээнд ямар нэгэн хариуцлага тооцсон юм байхгүй. Харин тэр өдөр гарсан эх баригч эмч нар тухайн өдрөө яаралтай авах ёстой арга хэмжээгээ авсан. Мэдээж, харилцаа хандлагын асуудал манай салбарт байгаа. Энийг аль болох засч сайжруулахын төлөө явж байна.

-Хүүхдийн ханиад томууны өвчлөлтэй зэрэгцээд эмийн нөөцийн асуудал яригдаж байна. Эмийн татан авалт, нөөцийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Эмийн нөөцийг цар тахал эхэлсэн үеэс ажлын хэсэг гарч байнга шалгаж байна. Үнэхээр илэрхий хомсдол үүсвэл зохицуулалтыг хийж, нийлүүлэгч байгууллагуудтай холбогдож зохицуулалтыг хийсээр ирсэн. Ханиад томууны улиралтай холбоотой зарим нэг төрлийн эмийн хомсдол үүссэн. Гэхдээ 7-14 хоногийн хугацаанд компаниуд нийлүүлэлтээ хийгээд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэг 2023-01-04 66.181.181.175

Төрөх гэж байгаа хүмүүс хариуцлагагүй байдлаа бусдад тохох хэрэггүй . Эмнэлэг тусламжаа сайн үзүүлсэн . . Ууртай хариуцлагагүй эцэг машины хаалгаа онгойлгож бичлэг хийхээ л бодсон .Ухаантайхан юм байсан бол тэдэнд туслах ёстой байсан. Харин эх баригч өөрийнх нь эхнэр хүүдийн төлөө ажиллаж , тэднийг дааруулахгүй гэж хаалгыг нь хаасан . Уурын мунхаг гэж . Эмч , эх баоигч нарт баярлалаа гэж хэлэх ёстой бус уу

Avatar

Зочин 2023-01-04 66.181.164.175

Энэ сайд Чаддаг юм нь ажлаас хална хариуцлага тооцно гэж өөрөөсөө зайлуулна ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ САЙЖРУУЛААЧЭЭ

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-01-04 202.126.90.4

Энэ одоо юу вэ өөрсдийгөө өмөөрсөн.Ийм лалрууд яам удирдаж бхад сайжрахгүй ээ.Одоо бүр зөв тайлбарлаж ойлгуулж чадаагүй нөхрийнх нь буруу гэж бна ш дээ.Ийм хүн сайд бх ёс зүйгүй.Ер нь энэ засгийн газрыг огцруулцгаая!!!!

Avatar

Зочин 2023-01-04 64.119.31.162

Ёс зүйгүй нийгэмд ёс зүйгүй харьцчихаад дараа нь ёс зүйтэй байсангүй гэлцэх нь ёстой балай асуудал

Avatar

Зочин 2023-01-04 64.119.27.24

Дандаа жирийн албан хаагчдыг дээрэлхэнэ, бүр улстөржүүлнэ гээч. Сайд зөв хариулжээ.

Avatar

Зочин 2023-01-04 66.181.177.244

lolor chi ooroo zoil do tehuu please

Avatar

Зочин 2023-01-04 66.181.177.244

l***r chi ooroo z**l daa, tehuu please

Avatar

Хулгайч нар 2023-01-04 66.181.178.225

Энэ Засагт ажлаа мэддэг ганц ч олигтой сайд байхгүй. Ихэнх нь боловсрол нимгэн, зарим нь огт боловсролгүйгээс гадна бүгд хулгайч, луйварчид. Далд ороосой нов шнууд

Avatar

Зочин 2023-01-04 202.55.188.123

Хүнд суртал нь яг хэвээрээ ….Төрөх гээд ядарч тэвдэж явхад нь аль дүүрэг,хороо вээ?нэр ус регистер гээд л баахан цаас бариад зогсож байсан байна шд юун яаралтай тусламж цаашаа болсон байна шд.Сайд гуай огцор Та .Хүрэлсүх ээ дууриа.Тэгвэл ерөнхийлөгч болно.ха ха

Avatar

хөдөөний ӨВГӨН 2023-01-04 103.212.117.49

эцэгт хэн хариуцлага тооцох вз?.эмчийн буруу гэж юу байнааа.түргэн тусламж гэдгийг мэддэггүй …шинэ хүнээ угтаж авах аав ийм хариуцлагагүй хэнэггүй байж болох уу?.хотын гудамжинд түгжрэлд ийм явдал болсон бол???яанаа бас эмч буруудах уу?

Avatar

Зочин 2023-01-04 192.82.75.214

Сайд Энхболд болсон явдалд нөхрийг нь буруутгаж байна. Дутагдлыг засна гэдэг чинь дахиад давтан гэсэн үг, Дутагдлыг үндсээр нь таслан зогсоож АРИЛГАХ хэрэгтэй. Сайд Та эмч хүн байна арай жаахан ч гэсэн нинжин сэтгэл гаргаач.

Avatar

иргэн 2023-01-04 103.212.116.101

Эхнэр төрөх гэж байхад лайв хийж байдаг дүүрцэн нөхөр юмаа

Avatar

Зочин 2023-01-04 122.201.21.162

алдаа гаргахад дарга нар нь хамт хариуцлага хүлээнэ биздээ

Avatar

Зочин 2023-01-04 64.119.17.50

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, эцэг эх байх үүргээ хангалттай биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцогдох вэ

Avatar

Эмнэлэгийн ажилчидыг нүдийг бүлтийтэл загнаж дарамтлахаа больж үз өөрсдөө хариуцлагтай бай 2023-01-04 122.201.31.36

С.Энхболдоо эмчээ Монгол хүний зан төлөв онцлогтой тул цаашид жирэмсэний үеийн хяналт төрөх үеийн бэлтгэл хэзээ хэдийд түргэн дуудах змын түгжрэл тооцох гээд бүхий сургалтыг өрхийн эмнэлэгийн түвшинд А үсэг шиг цээжлүүлж ажиллагүй бол бүх алдаагаа эмнэлэгийг байгуулгад тохох нигмийн сэтгэлзүй бэлэн дээ. Эмнэлэгийн ажилчид амьдрах гэж байгаа иргэн ар гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Ямар цалин авдаг билээ нойр хоолгүй ажиллаж байгаа. Асуудал үүсэхээр зураг хөргөөр нийтэд дэлгэж шүүмжлэхээ болимоор юм

Avatar

Ю 2023-01-04 64.119.17.50

Эцэг, эхэд ямар хариуцлага тооцох вэ? Эцэг эхийн буруу ч бас нилээд хувь байгаа

Avatar

Зочин 2023-01-04 202.21.105.204

Чи өөрөө Оюун-эрдэнэтэйгээ зайлаач өлбийсөн хулгайч минь. Та нарын удирдаж байгаа царай ш дээ. Ядарсан муусайн эмч нар яахав дээ зайлуул. Ийм зэвүүн п…сданууд ш дээ эд нар.

Avatar

Иргэн 2023-01-04 122.201.31.84

За болио битгий ажлаа хийж байгаа эмч нар луу дайраад бай. Өвдөж ,үхэх болохоороо бүгдээрээ л аврал эрээд эмчид ханддаг. Муулах болохоороо дуу дуугаа авалцаад байх юм. Хувь хүний хариуцлага гэж бас байгаа шүү.

Avatar

Зочин 2023-01-04 66.181.167.151

За эмчийн буруу гээд байх зүйлгүй шүү. Битгий ингэж нийгмийн сүлжээгээр ажиллаа явуулж бай. Нөхрийн өөрийн буруу бий шүү

Avatar

Зочин 2023-01-04 202.21.103.139

"Эрх баригчдын харилцаа хандлагын асуудал….." бишээ Эх баригч гэхгүй бол их буруу ойлголт өгч байна даа.

Avatar

Зочин 2023-01-04 202.126.89.150

Эрх баригч биш Эх баригч шүү, Сэтгүүлч ээ. Алдаагаа засна уу.

Avatar

Зочин 2023-01-04 192.82.84.110

хариуцлага тооцож хэрэггүй, ийм болгосон олон түмний буруу

Avatar

Хотын уугуул иргэн 2023-01-04 202.126.89.175

ОРКууд төрөх цагийн тулгаж ирчхээд дараа нь эмч нарт буруугаа тохох гэж байгаа нь маш тэнэг. Нөхөр нь гэж нэг ОРК эхнэрийнхээ РД-ыг ч мэдэхгүй мунгинасан байгаа юм. Утсаараа бичлэг хийж байхын оронд эхнэртэй цаг алдалгүй тусалсан бол ингэж тэнэг байдалд орохгүй. Эсэн мэнд хүүхдийн төрүүлсэн байхад ямар балдуушийн гомдол вэ. Ичиж амьдар.

Avatar

хүннү 2023-01-04 202.55.188.38

Хэлээд юу гэх вэ? Зарим нэгэн хүмүүст их “но” байна. Эхнэр нь төрөх гэж өвдөж байхад яагаад урдчилаад түргэн дуудаагүй юм? Заавал энэ түгжрээнд өөрийн машинаар ирдэг нь ямар учиртай юм? Түргэнээр ирсэн бол юу боллоо гэж ийм зүйл болхов? Ядаж л түргэний машин өөр хаалган дээр очиж зогсохгүй. Яасан хэцүү хүмүүс вэ? Энэ зохион байгуулалттай жүжиг юм биш үү? Өмнөх “тавчиктай ээж”-н асуудлаар ЗГ огцорсон. Одоо энэ ч гэсэн түүний үргэлжлэл…

Avatar

Зочин 2023-01-04 202.126.89.150

Төрөх гэж байгаа ээжүүд, гэр бүлийнхэнд нь төрөлтөд хариуцлагатайгаар бэлтгэхийг сайтар зааж өгдөг баймаар бна. Ингэж заахыг эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, өрхийн эмч, сувилагч нарт мөн зааж, харилцаа хандлагын хувьд ч үйлчлүүлэгчидтэй яаж харилцахыг нь зааж, шалгалт авч, дадлага хийлгэж, бүр сайтар хэвшүүлмээр бна. Сургалт з.б-даг чиг үүрэгтэй байгууллагууд төлөвлөөд хийгээч. ЭМЯ нь заавар удирдамжаар хангаж удирдаж чиглүүлээч. Дээр дооргүй хийх ёстой ажлуудаа хий л дээ.

Avatar

Баяр 2023-01-04 202.126.89.142

Хэдэн эмчид хариуцлага яриад дараа дараагийн тохиолдлыг шийдвэрлэнэ гэж гэнэн бодож болохгүй. Юунаас нь болж ийм асуудал болсноо зөв оношлоод хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлоод цаашид гаргахгүй байхад анхаар. Танай салбарын төрийн өмчийн эмнэлгүүдийг хэдэн эмч нар чинь хаяад явахад бэлэн байгаа.

Avatar

Зочин 2023-01-04 66.181.184.74

эмчлэх эрхийг нь хас

Avatar

Зочин 2023-01-04 202.55.188.38

х**

Avatar

Зочин 2023-01-04 192.82.75.209

Энгэж бусадтай зөв харьцаж ч чадахгүй дураараа танхай зэрлэг авирлагч этгээдүүдийг ардчилагч гэх нөхдүүд үргэлж өөгшүүлж дэвэргэж байдаг. Энгэж улсын байгууллагад ажиллагсадыг дарамталж хүндрүүлж ажлыг нь нураахыг оролддог. Боловсон хүчнийг нь байнга хал соль гэж солиордог. Хэдэн арван жил бэлтгэгдсэн ажилдаа гаршсан хүмүүсийг энгэж байнга солиод халж болдог юм уу.Оронд нь ажиллах мэрэгшсэн хүмүүсийг хаанаас олох юм.Асуудлыг зөв талас нь сурталчилж бай.Буруу зүйлийг бүү дэмж

Avatar

Иргэн 2023-01-04 202.126.90.147

төрөх ээжүүд өөрсдөө бэлтгэлээ эртнээс хийх хэрэгтэй.төрөх эмнэлэгийн гаднах хаягийгямар ч иүн хараад ойлгохоор бичиж байршуулах хэрэгтэй.Бусад эмнэлэгүүд ч мөн адил.Ер нь эрүүл мэндийн үйлчилгээ авах маш хүнд болсон.ЭМЯамны сайд та ажлаа хийж чадах хүнд нь өгөөчээ.

Avatar

Зочин 2023-01-04 192.82.69.192

Эхнэрээ өргөөд орохгүй яадаг залуу вэ, Шууд л 2 гар дээрээ тэврэн орохгүй бичлэг хийж энэ тэр.

Avatar

Зочин 2023-01-04 64.119.21.135

Хөөрхийс минь масс ихтэй хоёр хүнийг орчин үеийн турьхан нөхөр нь даахгүй байвал хогчино гэх нээ. Еэ мангар сайд аа.

Avatar

Зочин 2023-01-04 202.55.188.38

Одооны гулжигасан залуусд даах юм байдаг юм уу?

Avatar

Зочин 2023-01-04 192.82.75.209

Тэр залуу хүмүүжилгүй,хүнтэй зөв харьцаж ярих ч чадваргүй цочимог ууртай,бүдүүлэг зэрлэг авиртай арчаагүй этгээд байна . Эмч нартай зөв харилцаад эхнэрээ эмнэлэгт түргэхэн хэвтүүлж ч чадахгүй,үймээн шуугиан үүсгээд. Одоогийн ихэнх залуус иймэрхүү ёс зүй муутай тэвчээргүй зэрлэгдүү хүмүүс л харагдах юм. Хүлээцтэй тэвчээртэй болцогоо.Ийм муу араншинг хэвлэлүүд бүү өөгшүүл.Ийм араншин дэмжсэнээр тэр хүнд туслаж байгаа биш алж байна. Ийм байдал газар авбал нийгэм бүхэлдээ хордоно

Avatar

Зочин 2023-01-04 103.50.207.162

Эмч сувилагчын ёс зүйн асуудал маш их байдаг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Мэдээж бүх эмч нар бол биш шүү

Avatar

Saddam 2023-01-04 202.21.108.35

1996 оноос эмч нарын сэтгэлгүй байдал гарч ирж, авилга хүнд суртал нь илүү их болсон. Бас ажлаа мэддэггүй хүнд сурталтнууд ихэссэн. Үхэр монголчуудын хүссэн ардчилал энэ байлаа. Яая гэхэв дээ. элбэгдоржийгоо сайн тахь тэгээд сөнө үхэрнүүдээ.

Avatar

Зочин 2023-01-04 103.50.207.162

Эмнэлэгт сандарсан хүн орж ирж байхад нь элдэв янзын бичиг баримт асууж шалгаахаасаа өмнө эхлээд тайвшруулаад юу болсныг нь асууж болоогүй юм уу. Ер нь бол эмчийн харилцаа хандлагаас болоод тийм үр дагаварт хүрсэн гэж бодож байна. Сандарсан хүн яах учраа олохгүй эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа тэр үед нь эмч л тэр хүнийг тайвшруулж болсон процессийг нь сонсож магадгүй гялс гарч гүйгээд тэр эмэгтэйг харж болох л байсан байх

Avatar

Зочин 2023-01-04 202.55.188.88

Ёс зүйн хариуцлага гэдэг 20 мянган төгрөгөөр торгохыг хэлдэг юм байна лээ. Дараа нь тэр мөнгийг нь тусламж урамшуулал болгоод буцаагаад өгчихдөг.Ингэж ард иргэдээр тоглохоо боль. Энэ Энхболдын ээж нь нүүрсний хулгайтай холбоотой нөхөр гэсэн. Эхнэр нь ч мөн ЭМЯ -д ажиллаж байсан шулам бий.

Avatar

Иргэн 2023-01-04 103.126.107.154

ТА ӨӨРӨӨ ОГЦОР ОО ЭРХЭМ САЙД ГУАЙ!!!

Avatar

Зочин 2023-01-04 122.201.21.162

энэ н**ш тэр эмнэлгийн даргатайгаа зайл

Avatar

зочин 2023-01-04 122.201.21.192

Засгийн газарт тэр тусмаа Эрүүл мэндийн сайдад тогтолцоо ойлгодог, түүнийгээ засаж сайжруулж чаддаг хүн олж тавьж бодлоггүй юм байх даа.

Avatar

Зочин 2023-01-04 192.82.74.36

Зөв ярьж бна. Хэдэн эмч нар чинь нохойд барьдаг мод биш шүү. Тэднийг хайрлах хэрэгтэй. Ар гэрийнхэнд бол асуудал их байгаа нь харагдаж байна ш дээ. Бололцоогоороо л туслалцаа үзүүллээ, өөр яалгах гэсэн юм бэ.

Avatar

Hd 2023-01-04 192.82.87.16

Buruu yarij bna hun toroh gej toroh emneleg ochino toroh gej emgen orj ireh uu nohor ni sandarsan l bgaa shte

Avatar

Зочин 2023-01-04 66.181.168.199

тогтолцоотой нь хариуцлага тооцох биш системтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй биш үү?
гажиг тогтолцоогоо өррчлөх хэрэгтэй шдэ

Avatar

Зочин 2023-01-04 103.111.68.3

Тэрийг энэ хүн ойлгохгүй байна, эсхүл ойлгохыг хүсэхгүй байна.

Avatar

Зочин 2023-01-04 66.181.168.199

mna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж