"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно"

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно"

"Тухайн өдөр ажилласан эмч нарт ёс зүйн хариуцлага тооцно"

Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос “Өргөө” амаржих газарт гарсан асуудлаар тодрууллаа.


-“Өргөө” амаржих газарт машиндаа төрсөн эхийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Иргэдийн зүгээс эрүүл мэндийн салбар ялзарч, хүнд сурталтай байдаг талаар шүүмжилж байна?

-Сошиалд “Өргөө” амаржих газрын асуудал нэлээд явсан. Эмнэлгийн эмчилгээ хийсэн орлогч тухайн үед жижүүрт гарсан эмч, эрх баригч нар тайлбараа өгсөн. Камерыг шүүж, шалгаж үзсэн. Болсон процесс бол 4 минут 52 секунд. Нэгэнт эхийн төрөлтийн хоёрдугаар үе шатанд ямар ч тээвэрлэх боломжгүй тухайн байгаа газар нь тусламжийг үзүүлдэг. Тиймээс тухайн үед машинд эрх баригч очиход төрөлтийн хоёрдугаар үе шат эхэлсэн байсан учраас машин дотор тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн үг. Дараа нь эмнэлэг рүү оруулж дараагийн шатны тусламж үйлчилгээг үзүүлээд явсан.

-Тухайн иргэний нөхөр нь эмч нар хүлээж аваагүй учраас арга буюу бичлэг хийсэн гэдэг тайлбарыг хэлж байна?

-Тэр эх өөрөө орж ирээгүй учраас ямар ч хүн бичиг баримтыг нь асууна шүү дээ. Энэ дээр ямар нэгэн байдлаар эмнэлэгт буруу өгөөд байх юм байхгүй.

-Хүн төрөх гээд байхад хүнд сурталтай байж болох уу?

-Бүх л хүн өвдсөн төрөх гээд эмнэлэгт ирдэг шүү дээ. Эхлээд нөхөр нь ороод ирсэн. Тухайн үед хүнд зөв тайлбарласан бол асуудал өөр. Тухайн эх ямар дүүргийн, ямар харьяаллын гэдгийг захын хүн асуух ёстой. Хэрвээ тэр хүн эхнэртэйгээ ороод ирсэн бол нөхцөл байдал өөр тийм ээ. Мэдээж, нөхцөл байдал ямар байгааг тэнд сууж байгааг эх баригч нар хараад л мэдэрнэ. Гэтэл нөхөр нь орж ирчхээд ингэж байна, тэгж байна гэсэн.

-Ар гэрийнхний зүгээс гомдолтойгоо байгаагаа илэрхийлж байна. Цаашид хариуцлага яригдах уу? 

-Эрх баригчдын харилцаа хандлагын асуудал гарсан. Ёс зүйн хариуцлага тооцогдоно. Түүнээс биш эмнэлгийн тусламж үйлчилгээнд ямар нэгэн хариуцлага тооцсон юм байхгүй. Харин тэр өдөр гарсан эх баригч эмч нар тухайн өдрөө яаралтай авах ёстой арга хэмжээгээ авсан. Мэдээж, харилцаа хандлагын асуудал манай салбарт байгаа. Энийг аль болох засч сайжруулахын төлөө явж байна.

-Хүүхдийн ханиад томууны өвчлөлтэй зэрэгцээд эмийн нөөцийн асуудал яригдаж байна. Эмийн татан авалт, нөөцийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Эмийн нөөцийг цар тахал эхэлсэн үеэс ажлын хэсэг гарч байнга шалгаж байна. Үнэхээр илэрхий хомсдол үүсвэл зохицуулалтыг хийж, нийлүүлэгч байгууллагуудтай холбогдож зохицуулалтыг хийсээр ирсэн. Ханиад томууны улиралтай холбоотой зарим нэг төрлийн эмийн хомсдол үүссэн. Гэхдээ 7-14 хоногийн хугацаанд компаниуд нийлүүлэлтээ хийгээд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж