Т.Ууганбаярын гайхалтай тоглолт Харцагыг улам хүндрүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

The League

Т.Ууганбаярын гайхалтай тоглолт Харцагыг улам хүндрүүлэв

Т.Ууганбаярын гайхалтай тоглолт Харцагыг улам хүндрүүлэв

Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2023.01.03/ “UG” аренад боллоо.


ШУТИС ШАРКС 105 – 107 НАЛАЙХ БИЗОН

Нэг ч легионергүй ганц баг гэхэд буруудахгүй ШУТИС Шаркс энэ тоглолтоос хожил байгуулахад маш ойрхон байлаа. Тоглолтын эхний үед Шарксаас багийн ахлагч, туршлагатай Ж.Оргилболд сайн тоглосон бол Бизоноос Жорж А.Уиллиамс дөрвөн үед жигд тоглолтыг үзүүлж, нийт 34 оноо авснаараа бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Хоёр багийн онооны тэргүүлэл нийтдээ 19 удаа өөрчлөгдөж, 15 удаа тэнцсэн. Эндээс л харахад ямар өрсөлдөөнтэй тоглолт болсон нь ойлгомжтой. Гуравдугаар үед Шаркс 12 онооны тэргүүллийг үүсгэсэн ч Бизон хариуг нь барьж чадсан. Шарксын сэлгээнээс Б.Даш-Очир гэх залуу 23 оноо авч, дээд лигт мэдэгдэл хийв. Харин Бизоны сэлгээнээс оюутны лигт гялалзаж явсан Э.Тулга 22 оноо авчээ.

Тоглолтын эцсийн мөчид Бизон нэг оноо илүү 92-91 байхад Шаркст хожих боломж гарч ирсэн. Дээд лигт олон хаврыг үзэж буй А.Энхтүвшинд хоёр чөлөөт шидэлт хийх боломж гарахад тэрбээр эхний шидэлтээ амжилттай болгосон ч сүүлийнхийгээ алдаж тоглолт үндсэн цагт 92-92 гэсэн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.

Улмаар нэмэлт цагт Шаркс сайн эхлэлийг тавьсан ч Бизоны Б.Бишрэлт, Г.Лхагвацэнд зэрэг сэлгээний залуучууд олдсон боломжоо ашиглаж, багаа ялалтад хөтлөв.

Ингэснээр хоёр баг хоёулаа 2-5 гэсэн амжилттай хүснэгтийн хоёрдугаар хагаст бичигдэж байна.

ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 98 – 88 БАЯНГОЛ ХАРЦАГА

Дээд лигийн анхны улирлаа хүндхэн эхлүүлээд Баянгол Харцага баг учраа олохгүй хэвээр байна. Өчигдөр тэд Металлын эсрэг эхний хагаст илүүрхэж, гуравдугаар үед тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ч дөрөвдүгээр үед утгаараа чөлөөт уналт хийв. Угтаа М Гарьдаас Трой Бакстерыг “булааж” фэнүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан юм. Шинэ цэрэг нь ч гараанд гарсан анхны тоглолтдоо 22 оноо авчээ.

Тэгвэл Металлын хамгаалалт, довтолгооны гол хүн Т.Ууганбаяр өчигдөр гайхалтай үдшийг өнгөрүүлэв. Бэртлээсээ эргэн ирсэн тэрбээр гурван аравт буюу 17 оноо, 17 самбараас бөмбөг авалт, 11 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Мөн Кристофер Блэйк, багийн ахлагч Д.Дэлгэрням нар хамтдаа нийлээд 45 оноо авсан аж.

Харцага багаараа нийтдээ 21 удаа бөмбөг алдсан бол эсрэгээрээ Металл бөмбөг алдалтаас 20 оноо, хоёр дахь боломжоор 34 оноо тус тус авчээ.

Металл улирлыг 5-2 гэсэн сайн амжилттай үргэлжлүүлж байгаа бол Харцага 1-6 гэсэн амжилттай хүснэгтийн сүүл мушгиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж