Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулан цахим уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулан цахим уулзалт хийв

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын алба, Хилийн боомтын захиргаа, Дорноговь аймгийн ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагын ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон цахим уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Цахим уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажиллаж буй нөхцөл байдлыг танилцуулж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Эрээн дэх КГ болон Манжуур дахь КГ-ын дипломат ажилтнууд Монгол, Хятадын хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хятадын талын байр суурь, төлөвлөгөөний талаар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр хилийн хяналт шалгалтын байгууллагууд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, хятадын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж