Зөвлөх инженер Т.Цоодолын "Шохойн технологи" номын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Зөвлөх инженер Т.Цоодолын "Шохойн технологи" номын нээлт болно

Зөвлөх инженер Т.Цоодолын "Шохойн технологи" номын нээлт болно

Монгол улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Цоодолын “Шохойн технологи” номын нээлт ирэх Баасан гаригт/2023.01.06/ болно. “Цементийн Цоодол” хэмээн Хөтөлийн "Цемент Шохой" ХК-ийн хамт олондоо хүндлэгдсэн тэрбээр өмнө нь “Цементийн технологи” бүтээлээ эрдэмтэн судлаачид, уншигч олноо өргөн барьж байлаа.

Тэгвэл энэ удаад “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ – 20 жил” үйл ажиллагааны хэсэг болох Материал үйлдвэрлэлийн салбарын бүтээлийг алдаршуулах, танилцуулах зорилгоор түүний “Шохойн технологи” номын нээлт ирэх Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн тавдугаарт давхарт 10.00-12.00 цагийн хооронд болох аж. Иймд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж