Сэтгүүлч, дипломатч Ц.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч, дипломатч Ц.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв

Сэтгүүлч, дипломатч Ц.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв

Одоогоос хэдхэн хоногийн өмнө тэмдэглэсэн Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярын өдрөөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар " Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртээжээ.

Ц.Ганболд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр хоёр  удаа, Засгийн газрын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч, МҮОНТ -ийн "Монголын мэдээ" агентлагийн захирал, Телевизийн "Форум" ток шоу нэвтрүүлгийн ерөнхий редактораар ажиллаж байсан манай хэвлэл мэдээллийн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийн нэг юм.

Тэрбээр М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрын тухай "Хөшүүн царцанги нийгэмд "дайн" зарласан шинэчлэгчид", өөрийн тухай "Цогсүрэнгийн Ганболд: Миний их улс төр" нэртэй номууд туурвиж, телевизийн бүрэн хэмжээний "Догшин хар сүлдний нууц" баримтат киноны ерөнхий продюссерээр ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж