“Д.Амарбаясгалан намынхантайгаа 40 тэрбумыг хулгайлсан”

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

“Д.Амарбаясгалан намынхантайгаа 40 тэрбумыг хулгайлсан”

“Д.Амарбаясгалан намынхантайгаа 40 тэрбумыг хулгайлсан”

“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд өнөөдөр /2023.01.04/ болж байна. Энэ үеэр эдийн засгийн ухааны доктор Б.Лхагважав нэлээд хатуухан шүүмжлэл хэлсэн билээ.

Тэрбээр, Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч 2008 онд Эрүүгийн хуулийг өөрчилж ялаас мултарч байсан. Энэ тэгээд шударга ёс мөн үү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүнээс 100 сая төгрөг авчхаад манай ах, дүү нар гадаадаас өгсөн гээд хэвлэлээр худал яриад сууж байна. Шударга ёс сахиулах сайд нь ийм байж болох уу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн зээлийн сангаас намынхаа 40 гишүүнтэй 40 тэрбум төгрөг хулгайлчхаад, өнөөдөр шударга ёс худал яриад сууж байна.

1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлыг тусгасан байдаг. Б.Чимэд багшийн хэдэн шавь нар хуулиа магтаад явдаг. Б.Чимэд багш бурхан биш. Польшууд 1992 онд хийсэн Үндсэн хуулиа таван жилийн дараа сольсон. Гол шалтгаан нь тус хууль нийгэм, улс төрийн мухардалд хүргэх шалтгаан болсон. Хагас капиталист, хагас социалист хууль болсон байна гэдгийг хэлж байсан. Түүний дараагаар 1996 онд ард түмнийхээ санал асуулгыг авч байж 1997 онд хуулиа баталсан. Тэр дотор төрийн эрх мэдэлтнүүдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж  өгсөн

Гэтэл өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч хийж байсан хүн газрын баялаг, гадаадын хөрөнгө оруулалт дээр эзэн болоод суучихсан байна.

Хэрэв Үндсэн хууль  ньсайн байсан бол ийм үр  дүн гарахгүй байсан. Төв банк нь инфляциа барьж чадахгүй, ерөнхийлөгч нь дурын нэг байнгын хороон дээр очиж загнуулдаг болсон байна. Хариуцлагыг ил тод болгож, шударга байх хэрэгтэй.

1992 оны хууль бол нийгэм, улс төрийн шилжилтийн л хууль. Бид шилжилтийн хуультай 30 жил амь зогоож байна. Албан тушаал, нэр алдарт хүрсэн хүмүүс энэ хуулийг байнга хамгаалж, долоох гэж оролддог. Үүнийг болих цаг болсон. Бөмбөгөрийн хэрэг, онгоцны осол гээд бүгд ял авах байсан. Түүнд одоогийн эрх баригчдаас олон хүн нэр холбогдсон. Гэтэл өнөөдөр ялтнаа бид Ерөнхийлөгч болгоод сонгочихсон байна" хэмээн төр засагт нүүрлэсэн шударга бус байдлыг шулуухан шүүмжилсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж