Оросын уран гулгалтын өнөө цагийн оддын нэг Камила Валиева Монголын "Steppe arеna" мөсөн өргөөнд тоглолт хийх сурагтай. Энэ талаар "Steppe arеna" цогцолборын мэргэжилтнээс тодруулахад "Ирэх дөрөв, тавдугаар сард Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын уран гулгалтын олимп, дэлхийн аварга уран гулгагчид тоглолт хийхээр төлөвлөсөн" гэв.
Дашрамд сонирхуулахад, Монголд анх удаа Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 11-18 өдрүүдэд, Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 23-26-ны хооронд мөсөн өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Камила Валиевагийн хувьд хамгийн сүүлд дотоодынхоо тэмцээнд оролцож, түрүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв. Допингтой нэр холбогдсон тэрбээр Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүлсэн байдаг.
Холбоотой мэдээ