Г.Занданшатар: Авлигын мөнгө их наядаар яригдах боллоо | News.MN

Г.Занданшатар: Авлигын мөнгө их наядаар яригдах боллоо

Г.Занданшатар: Авлигын мөнгө их наядаар яригдах боллоо

Г.Занданшатар: Авлигын мөнгө их наядаар яригдах боллоо

МАН Засгийн эрхийг авсан үеэс авлига, албан тушаалын гэмт хэрэг гаарсныг олон нийт сануулж ирсэн ч эрх баригчид үл ойшоож ирсэн. Харин нүүрсний гэх том хэрэг мандсанаар авлигын өртөг их наядаар хэмжигдэх болсныг эрх баригчид хүлээн зөвшөөрч эхлэв бололтой.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.01.04/ УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэх үеэрээ “Авлигын цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах болсон” гэдгийг тодотголоо.

Тэрбээр “Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй, авлигын индекс буурахгүй байна. Ийм хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах боллоо. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйцэхгүй байгаа нь иргэдийн бухимдал, ард түмний дургүйцлийн нэг шалтгаан болж байна. Ийм учраас  энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой. Энэ талаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, чангалсан. Хууль хулгай хийдэггүй, хуулийг хэрэгжүүлэхэд хулгай гарч байна.

Ер нь бол ёс зүй, сахилга хариуцлагын тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно. Товчхон хэлбэл, Монгол төрд хууль засаглаж байж, төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Хууль иргэндээ шударга тэгш үйлчилдэг систем үйлчилж байж, ард түмний шударга хүсэмжлэлд бодит хариу өгөх боломжтой болох юм” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-04 139.5.216.99

авилга хахуульд идэгдсэн илжэрч ялзарсан хуульчидтай,шүүх прокуро,цагдаатай ,тэд нартайгаа тусгайлан хариуцлага тооцох хөшүүрэггүй юм чинь аргагүй.Дээд шүүхийн шүүгч нь цусаа ханан үхэж,а**с руу оргож байхад энэ хэрэг тасрахгүй.

Avatar

Гэрэлмаа 2023-01-04 192.82.80.114

Ер нь бол өөрийнхөө намын гишүүн дарга албан тушаалтнуудынхаа (жириин олон мянган гишүүд нь арай биш байх) авилгын талаар л яриад байнаа даа…. эх оронч маш шударга хүн юм байна шүү… сонгууль болвол өнөөдөр ч сонгочихмоор л байна… нулимс гарч сэтгэл хөдөлж байна. Энэ яриад байгаа нь үнэн бол эд нар нэн даруй албан тушаалаа өгч огцрох болзлоо хангасан гэж шууд үзмээр

Avatar

зочин 2023-01-04 183.177.99.230

Гхайн толгойт Занданшатар гуай саяхан ш дээ зөвхөн авилга 11,9 их наяд төгрөг гээд хэсэг шуугуулж байсан даа Тэр 11,9 их наядын авилгыг машинд ачвал 40 тонны даацтай 11 кантинер болох юм байна гээд уулга алдаад л байсан биз дээ айн

Avatar

зочин 2023-01-04 103.229.123.253

Хувийн хүнсний дэлгүүрийн худалдагч нар авилга авч чадаад байх юм гээч. Яаж гэдгийг бараг бүгд мэддэг болж байгаа.

Avatar

Иргэн 2023-01-04 64.119.26.21

Өөрийгөө хулгайч гэдгээ мэддэггүй байх нь.

Avatar

ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЧ 2023-01-04 59.153.112.36

ТА НАРЫН ХУДАЛ ЯРИАНААС ЗАЛХАЖ БАЙНА.

Avatar

зочин 2023-01-04 202.179.24.36

Хуулийг буцаан хэрэглэхгүй заалтаар нүүрсний бүх хулгайч нарыг 40 н саяаар нь торгосон болоод хэргээ хаахаар бэлтгээд эхлэх шив дээ бузарууд.

Avatar

Irgen 2023-01-04 94.252.122.195

Deer ih asuudal baigaa.Tedentei temz.

Avatar

Баяраа 2023-01-04 192.82.68.57

ӨӨРӨӨ ТЭРБУМТАЙГАА БАЙГАА ЮМ УУ.Нөхөд чинь тасраад явчихлааш дээ. ЗАНДАН минь.

Avatar

Зочин 2023-01-04 202.126.89.21

энэ хүн эрүүл үү? хянах, хямгадах ёстой хүн нь байтал хэнээс асуугаад бнаа?

Avatar

Зочин 2023-01-04 192.82.74.36

Энэ сахалт их тэнэгээ. Зайлуудбаас зохих хүн дээ

Avatar

Зочин 2023-01-04 192.82.80.154

ӨӨРСӨНДӨӨ ЗОРИУЛЖ ӨРШӨӨЛИЙН ХУУЛ ГЭЭЧ ЮМ ГАРГАЖ БАЙГААД ГУЧИН ИХНАЯД ТӨГ ЗАВШЧИХСАН ГЭЖ АТГ н ДАРГА АСАН ЭНХЖАРГАЛ ХЭЛСЭН ДЭЭ

Avatar

Зочин 2023-01-04 64.119.22.85

Ер нь МУ ийм баялагтай , 80 сая малтай юм бол ганцхан УБ-даа 2 сая хүн чихэлдээд хорт утаандаа хахаж цацаад ,нэгэн нэгнээ шулаад л дээрэмдэж амьдардаг нийгмийг МАН байгуулсан юм бишүү…. МАН-г АН-тай нь хмат татан буулгаад шинээр бүх зүйлийг эхэлье…ТӨРД ажиллаж байсан хулгайч нарыг дахиж төрд оруулахгүй байя…

Avatar

Зочин 2023-01-04 66.181.161.123

Авлигаар олсон мөнгө маань гэр байшиндаа багтахаа болилоо. Хурдхан шиг 50, 100 мянгатын мөнгөн дэвсгэрт гаргаад өгөөч ээ.

Avatar

аа 2023-01-04 43.242.242.24

Авлага өгсөн хүнд хариуцлага тооцохгүй урамшуулж байх хэрэгтэй. Тэгвэл Авилгал авахаас нааш ажил бүтээж өгдөггүй шуламнуудыг барьж өгнө. Тэгвэл бол авилгалчид мөнгө нэхээд шантаачлаад болохоо байлаа. Авилгачид санаатай авилгалыг илрүүлэхгүй гэж хоёуланд нь харицлага тооцдогоо боль

Avatar

Зочин 2023-01-04 202.170.65.54

Хуцалгүй тэгээд хулгайч нартайгаа тэмцээч!!!! Жирийн бизнес хийж ажилтануудаа цалинжуулж татвараа төлж байгаа компаниудаас л нэмж дампууртал нь татвар авах гээд хууль батлаад суух юм. Хулгай нартай тэмц! татвараа багасга!!!

Avatar

Зочин 2023-01-04 66.181.160.30

ТАНАР \ чи өөрөө \ ӨӨРСДИЙНХЭЭ БАТАЛСАН ХУУЛЬД " ХЭРЧҮҮЛЭХ " ЦАГ ӨНӨӨ МАРГААШГҮЙ …

Avatar

Зочин 2023-01-04 202.131.245.210

ЭНэ гэж хийсэн бүтээсэн ажил байхгүй Хулгайч луйварчдын гар хөл болсон мэдлэг чадвар муу зориг зүрх байхгүй товарищ бн

Avatar

ХННН 2023-01-04 202.179.25.127

НААДАХЫГ ЧИНЬ 32 ЖИЛ ЯРЬЦАААН… БҮҮҮР ЦЭЭЖИЛЦЭН ….

Avatar

Зочин 2023-01-04 202.179.11.230

Saihan yarih yum daa. Tegeed iluu hurdan, hurts arga hemjee avaach. Ajilla gej gargasan bolohoos yariad suugaad bai gej gargaagui shuu.

Avatar

Зочин 2023-01-04 103.57.92.254

Чи их vvрэг гvйцэтгэж бараг долларын тэрбумтан болсон биз дээ

Avatar

Зочин 2023-01-04 59.153.114.207

Хүрэлсүх Сү. Батболд , Оюунэрдэнэ, Амарбаясгалан нарыг төрөөс яаралтай зайлуулаачээ

Avatar

zochin 2023-01-04 103.229.121.147

hyataduud jild 30 say huniig buyu Mongoliin hunees 10 dahin ih huniig yaduurlaas gargaj baina.Mongoliin udurdagch nar delhiid 8t oroh bayalagtai ulsiin humuusiig delhiid 195t ortol yaduuruulj baina. n**** yumaa

Avatar

zochin 2023-01-04 103.229.121.147

ta nart itgeh humuus hujaa nar baih. mongol humuus ta nart hezee ch itgehgui, alahiig bodno. iim baidlaar udirdaj irjee ta nar.

Avatar

Зочин 2023-01-04 202.179.21.202

Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйцэхгүй байгаа нь иргэдийн бухимдал, ард түмний дургүйцлийн нэг шалтгаан болж байн

Avatar

Зочин 2023-01-04 192.82.67.48

Төрийн өндөр болон төрд арын хаалгаар шургалж орсон хүмүүс төрөөс хулгай хийж өөрсдөө баяжиж ард түмнийг ядуу байлгаж байгаа нь Монгол ардын намын хийсэн ажил та нар нам дотрох хулгайчдаа шийтгэ, ард түмэн утаанд хордоод олон жил боллоо басл МАН-н үед ийм байдалд хүргэсэн. Үр дүнгүй хурал зөвлөгөөн хийдэг байдлаа болио татвар төлөгчийг мөнгийг кофе болгож байна эдийн засгийг хөгжүүлэхэд мөнгийг зарцуулаач дээ

Avatar

Зочин 2023-01-04 64.119.24.101

Үнээн Монгол орон авилгын далайд хөвж явна. УИХ бүүр тэр далайн гүн эргүүлэгт нь живж бна. Та сэрсэн бол сэлээд гаргаарай !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж