345,263 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

 345,263 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 243,939,569 төгрөгийн үнийн дүн бүхий 345,263 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" ХК (HGN +14.67%), "Махимпекс" ХК (MMX +14.33%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +10.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -13.66%), "Ремикон" ХК (RMC -10.38%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 10,816 ширхэг нэгж эрхийг 5,009,186 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ширхэг бондыг 13,510,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.52 хувиар өсөж, 37,723.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,808,112,086,819 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж