Цагаан алтны үнэ өнгөрсөн 2022 оны сүүлийн гурван сарын хугацаанд 23 хувиар өссөн. Энэ нь АНУ-аас ОХУ-ын үйлдвэрлэгчдэд тавьсан хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой. Мөн мөнгөний эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн улмаас цагаан алтны ханш 4 гаруй хувиар өсчээ.
Нью-Йоркийн "Comex" биржийн Лхагва гаригийн арилжаагаар цагаан алтны үнэ 0.54 хувиар өсч, нэг унц нь 1099 ам.долларт хүрэв.
Тус металлын үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш анх удаа нэг унц нь 1000 ам.долларт хүрсэн. 2022 оны эхээр дэлхийн хоёр дахь том металл үйлдвэрлэгч ОХУ-ын нийлүүлэлт тасалдсаны улмаас тус түүхий эдийн үнэ 1154 ам.доллар болж өсч байв.
Дэлхийн платинум хөрөнгө оруулалтын зөвлөл “2023 онд цагаан алтны хомсдолд орох төлөвтэй байгаа бөгөөд эрэлт 19 хувиар, нийлүүлэлт ердөө 2 хувиар өснө” гэж таамагласнаа тайландаа дурджээ. Мөн тус зөвлөл "Автомашины салбарт цагаан алтны эрэлт нэмэгдэнэ" гэж таамагласан байна.
Эх сурвалж: MINING, INVESTING
Холбоотой мэдээ