Аватарын усны аяллын орлого тэрбум доллар давжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Аватарын усны аяллын орлого тэрбум доллар давжээ

Аватарын усны аяллын орлого тэрбум доллар давжээ

Холливудын найруулагч Жеймс Камероны "цэнхэр ахан дүүс"-ийн түүх нээлтээ хийснээсээ хойш гурван долоо хоногийн турш "Box Office"-ыг тэргүүлж байна. "Аватар: Усны зам" кино өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын кинотеатруудаас 63.4 сая ам.долларыг олсноор нийтдээ дотоодын зах зээлээс 421.5 сая ам.долларын орлогыг төвлөрүүлжээ. 

Түүний өмнө нээлтээ хийсэн "Хар ирвэс: Ваканда үүрд" кино АНУ-д 437.9 сая ам.долларыг олохын тулд найман долоо хоногийг зарцуулсантай харьцуулбал өндөр орлоготой байна.

Дэлхий дахинаа нээлтээ хийснээс хойш Аватарын шинэ анги өнгөрсөн долоо хоногт дэлхийн тэрбум ам.долларын босгыг давж, одоогийн орлогын нийт дүн нь 1.38 тэрбум ам.долларт хүрчээ. 

Үүний араас "Гуталт муур: Сүүлчийн хүсэл" анимейшн дэлхий дахинаа нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 129.5 сая ам.долларын орлогыг олоод байна.

Харин гуравдугаарт "Хар ирвэс: Ваканда үүрд" кино өнгөрсөн амралтын өдрөөр олон улсын кинотеатруудаас 7.4 сая ам.долларыг олсноор нийт орлого нь 818.4 сая ам.долларт хүрчээ.

"Box Office"-ийн дөрөвдүгээрт алдарт дуучин Уитни Хьюстоны намтарчилсан мюзикл дэлхий дахинаа 27.9 сая ам.долларын орлогоор бичигдэж байна. Харин  "Хуучин Холливуд, Вавилон" кино 10.1 сая ам.долларыг олсноор тавдугаарт эрэмбэлэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: ENTERTAINMENT WEEKLY 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж