Төрийн ордонд
09:00 цагт Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцэж байна.
09:00 цагт “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурал болж байна.
11:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ.
ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
14:00 цагт Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулна.