УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр нарын хамаарал бүхий хүмүүсийн гэр, ажлын байрт өчигдөр /2023.01.03/ Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар тодруулахад "Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас өргөн хүрээний нэгжлэг хийж байгаа. Хүмүүсийн нэр цохож хэлэх боломжгүй" гэдэг хариултыг өгөв.
Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан тэр үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал ярихдаа "Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн компанитай холбоотой хулгай дээрмүүд их гарч байна. Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намын санхүүжилт, томилгоо, тендер шахаа гээд маш олон зүйлтэй холбоотой. 2.3 их наяд төгрөг буцаан төлөгдөж байгаа нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа реформыг шаардаж байна.АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэргийг шалгаж байна. Нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байна.
Долоо нь мөрдөн байцаалтын хэрэг. Мөрдөн шалгалтын явцад одоогоор 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна. Цагдан хоригдсон хүмүүс болон гэрч нараас мэдүүлгийг авч байгаа. Мөрдөн шалгалтын ажил дээр мөн ажлын дэд хэсэг байгуулсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг гэхчлэн яллагдагчаар татаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт хийсэн" тухай мэдээлж байв.
Зочин 2023-01-04 213.87.144.246
)))))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
иргэн 2023-01-04 192.82.73.122
ингэж байгаад Цайрууах бодолтой байгаа АТГ,,,,,,
зочин 2023-01-04 139.5.218.159
Одоо хийж байгаа нэгжлэг ч дээ оройтсон бороо биш үү!
Холл 2023-01-04 202.126.90.95
Данхан толгой оюунэрдэнэ чинь ардчилсан намын хулгайч гишүүн гээд хоёр хүнийг зарласан МАНгасын хүн болохоор зарлахгүй
Зочин 2023-01-04 66.181.176.81
Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар бол "-Нүүрсний хэрэг"-ийн дээд зинэдаанэцы гнэмт хэрэгтнүүдийн зөвхөн 2 нь шүү!!!
zochin 2023-01-04 103.229.121.147
dur uzuulsen jujigchid shuu dee. bugdiig n shorond hataah n zov. esvel tsaaziin yalaa sergeej ***h heregtei.
Зочин 2023-01-04 64.119.24.101
Бөөрөнхийлөөд байвал дахиад жагсах хэрэгтэй !!!
zochin 2023-01-04 103.229.121.147
jagsaad yund ch hurehgui baina. yah yostoi ve.
Иргэн 2023-01-04 59.153.113.104
Та нарын нэгжлэгийг хүлээгээд гулууз гулууз алтаа, машин машин мөнгөө гэртээ, зусландаа хадгалаад байж байх уу наад мэргэшсэн хулгайчууд чинь.
Зочин 2023-01-04 202.55.191.130
Сарын дараа нэгжлэг хийхээр юу олох вэ дээ. Дүр эсгэсэн төдий.
Дүүдээ 2023-01-04 64.119.25.252
тэр хулгайч женког яаралтай авч ирж хориоч
Зочин 2023-01-04 66.181.179.75
Нэрсийг зарла хариуцлага тооц гэж сая жагсаад байсан биздээ. Тухайн үед нэр зарлаж байна гээд 17 хүний нэрийг хэлсэн одоо болохоор зарлах боломжгүй болоод явчихлаа Нүүрсний гэгч ингэсгээд хуйвалдаад өнгөрөх байна даа. Жагсаал ямар үр дүнгүй боллоо доо