УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр нарын хамаарал бүхий хүмүүсийн гэр, ажлын байрт өчигдөр /2023.01.03/ Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар тодруулахад "Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас өргөн хүрээний нэгжлэг хийж байгаа. Хүмүүсийн нэр цохож хэлэх боломжгүй" гэдэг хариултыг өгөв.
Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан тэр үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал ярихдаа "Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн компанитай холбоотой хулгай дээрмүүд их гарч байна. Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намын санхүүжилт, томилгоо, тендер шахаа гээд маш олон зүйлтэй холбоотой. 2.3 их наяд төгрөг буцаан төлөгдөж байгаа нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа реформыг шаардаж байна.АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэргийг шалгаж байна. Нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байна.
Долоо нь мөрдөн байцаалтын хэрэг. Мөрдөн шалгалтын явцад одоогоор 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна. Цагдан хоригдсон хүмүүс болон гэрч нараас мэдүүлгийг авч байгаа. Мөрдөн шалгалтын ажил дээр мөн ажлын дэд хэсэг байгуулсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг гэхчлэн яллагдагчаар татаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт хийсэн" тухай мэдээлж байв.
Холбоотой мэдээ