Ираны шатарчинг эх орондоо ирэхгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Ираны шатарчинг эх орондоо ирэхгүй байхыг сануулав

Ираны шатарчинг эх орондоо ирэхгүй байхыг сануулав

Казахстанд болсон олон улсын шатрын тэмцээнд Ираны шатарчин Сара Хадем оролцсон. Ингэхдээ толгойн алчуураа зүүлгүй тоглосон талаар хэвлэл мэдээллээр шуугиж буй. Тэгвэл Сара Хадемыг Иранд буцаж ирээд хэрэггүй гэж анхааруулсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өчигдөр /2023.01.03/ Испанид буужээ.

Тэмцээн дууссаны дараа тэр хэд хэдэн дуудлага хүлээж авсан бөгөөд зарим нь эргэж ирэхгүй байхыг сануулсан, зарим нь эргээд ирвэл асуудлыг нь шийдэж өгнө гэсэн дуудлага байжээ. Утасны дуудлагатай холбоотойгоор тэмцээний зохион байгуулагчид Казахстаны цагдаа нартай хамтран Хадемын аюулгүй байдлыг хангахаар шийдсэн. Тэд Хадемын байрлаж буй зочид буудлын өрөөний гадаа дөрвөн бие хамгаалагч байрлуулсан аж.

Иранд байгаа Хадемын эцэг эх, хамаатан саданд заналхийлсэн байж болзошгүй. Одоогоор Ираны засгийн газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Дашрамд дурдахад, Сара Хадем нь шатрын дэлхийн чансааны 804 дүгээрт бичигддэг гэж Олон улсын шатрын холбооны цахим хуудаснаа мэдээлжээ. Өнгөрсөн сарын 25-30-нд зохион байгуулагдсан тэмцээний рапид болон блиц төрөлд Хадем хоёуланд нь бүртгүүлсэн.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж