Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.04/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ