Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -27 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж