Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн ч агаарын бохирдол буураагүй, харин ч хоруу чанартай болж хүхрээр амьсгалах болсон. Гэвч албаныхны хийж буй тайлбар зөрүүтэй байгаа юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа хоёр талын байр суурийг онцоллоо.
Б.Алтанзул
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга
Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь гэр хорооллын 198 мянган айл өрхийн түлж буй сайжруулсан түлш болж байна. Энэхүү түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минут зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Олон улсад ийм асуудлыг боловсруулсан хагас коксожсон түлшээр шийдсэн байдаг. Уг түлш бүрэн шатахад 8-10 минут хангалттай. Бид ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургуулийн дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил судалгаа хийсэн институт руу Тавантолгойн нүүрсний дээжийг явуулж, судлуулсан. Удаан уугьдаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлт өгсөн нь биеллээ олох болж байгаа. .Удахгүй чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлнэ. Шинэ түлшнээс агаар орчныг бохирдуулах бодис ялгарахгүйгээрээ сайжруулсан шахмал түлшнээс хэд дахин давуу талтай.
Н.Тавинбэх
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
Сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилдэг. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа.
Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байгаа. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлэх байна.
Бэлтгэсэн Г.ХОРОЛ
Зочин 2023-01-04 64.119.22.85
Одоо тэгээд хотын дээр байгаа ХАР УТААН хөшиг хаанаас , юунаас гараад байгаа юм бэ… 2 хүн гуай… ТА хоёр наанаасаа зайлчвал харин дээрдэх юм шиг..
Зочин 2023-01-04 192.82.66.41
Дутуу шаталт ярьж байгаа бол сайжруулсан түлш түлж байгаа зуухандаа бас асуудал байгаа шүү. Тийм болоод л зуух солих ажил хийж байсан.
Зочин 2023-01-04 64.119.26.111
Хотын дэд бүтэц, гэр хорооллын дулааны нэгдсэн системийг л шийдэж байж утаагүй болно. Бас айл өрхийг орон сууцжуулах асуудал маш чухал. Хөдөөнөөс хотруу ирэх айлд хязгаар тогтоохгүй бол асуудал хүнд хэвээр л байх болно. Гаднаас орж ирэх хуучин машины импортыг хорьж байж 5 жилийн дараа хот замын түжрэлгүй болно. Өөр мянган сайхан юм хийгээд нэмэргүй л гэсэн үг дээ.
Иргэн 2023-01-04 59.153.113.104
Энэ Алтанзул гэгч гүйлгэнэсэн хулгайч нүдтэй амьсгааг зайлуулах болоогүй юм уу? Хэдэн жил л энэ чухал тушаал дээр байлаа. Орчин улам бохирдож тартагтаа туллаа.
Зочин 2023-01-04 103.57.93.250
За энэхоер мануухайд хийх юм байхгуй юм байх даа наад шахмал тулш чинь болохгуй бна станцын яндангаас гарч бгаа утаа ямарч хамаагуй энэ шуултуур байхгуй машин шахмал тулшнээс болж л хордож бна шуу дээ замын хажуугаар яваад уз дээ энэ машины утааны унэр чинь арай хэтэрч бна шуу дээ
Зочин 2023-01-04 150.129.143.67
TT-c олборлосон угаагаагүй нүүрсийг шахмал түлш хийж буй нүүрстэй харьцуулаад шинжлээд үзэхэд л хангалттай. Угаагаагүй нүүрс илүү дээр харагдана. Шахмал түлш хийж бгаа нүүрс нь хаягдлаар нь баяжигдсан боловч хаяж болмооргүй завсрын нүүрс шүү дээ. Түүхий эд ямар байна бүтээгдхүүн тийм л бна. Тэгэхээр шахмал түлш бол бүр илүү бохирдуулж байгаа гэсэн үг
Зочин 2023-01-04 103.57.94.207
Түлшээ сайжруулья, утаагаа багасгая гэж байгаа бол сайн шүүмжилж хатгаж байж л сайжруулахаас биш болж байна гээд байвал улам муудна. Тавинбэх сайд нь юм чинь хамгаалахаас яахав. Өөрийнх нь хариуцсан ажил юм чинь өмөөрч л таарна. Бараг л хүнсний бүтээгдэхүүн шиг өдөр бүр шинжилгээ авдаг шахуу л юм ярьж. Хөндлөнгийн шинжээч, хэрэглэгч нарын сэтгэгдлийг сонсох хэрэгтэй. Энэ 2 үүнээс өөр юу ярих вэ дээ.
Зочин 2023-01-04 59.153.114.173
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга гэнэ үү энэ ац зайлаачээ гөөгөа юмаа. утаа ихэдсэн амьсгалах арга алга, үнэр бол арай хэтэрнээ бүр эртний үеэс ч хэцүү нэл хүхэр. буурсан гээд байгаа гарууд гадуур явж ажлаа хий чадахгүй бол зайлаад идсэн уусантайгаа шорондоо морил. Сүр данзны тавиул новшнууд монголыг самар ч дууслаа
Зочин 2023-01-04 103.57.92.254
Бидний сонголт МАНгарууд. Сонгоод байя
Зочин 2023-01-04 66.181.191.248
Цахилгаан станцуудаа цахигаанаар халаалт шийдэх түвшинд хүртэл хүчин чадлыг нь нэмж, барихгүй яасан юм бэ айл бүрд нүүрс шатаагаад тэгээд тэр бүхнийг хянана гэж байх уу шал худлаа л юм болоод байна
Зочин 2023-01-04 66.181.191.248
2 талын байр суурь гэж дээ 2 хүн өөрсдийгөө өмөөрсөн л юм байна шүү дээ За яахав сайн түлштэй болоод гадаа орчны агаарын чанар арай дээрдлээ Гэтэл гал түлж байгаа айл гэр дотор нь ямар их бохирдолой тоостой байгааг мэдэж байна уу Тэгэхээр л нөгөө зорилтод тусгасан өвчлөл буурахгүй шүү дээ
Зочин 2023-01-04 59.153.114.207
аль эртнээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж дулаан цахилгааны асуудлыг шийдээгүй байж хол очиж гуц
Зочин 2023-01-04 202.72.245.121
Шинжлэх ухаанч мэргэжилтэн сайн лаборатори манай улсад байна уу Даанч дээ түлшээ шинжилээд хортой хоргүйг тодорхойлж чадахгүй арчаагүй юм нууд хүүхдүүдийн минь ирээдүйгүй өвчинтэй хуучтай болгож байна шүү