Сайжруулсан түлш агаарын бохирдлыг нэмсэн, нэмээгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлш агаарын бохирдлыг нэмсэн, нэмээгүй

Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн ч агаарын бохирдол буураагүй, харин ч хоруу чанартай болж хүхрээр амьсгалах болсон. Гэвч албаныхны хийж буй тайлбар зөрүүтэй байгаа юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа хоёр талын байр суурийг онцоллоо.


 

Б.Алтанзул
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга

Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь гэр хорооллын 198 мянган айл өрхийн түлж буй сайжруулсан түлш болж байна. Энэхүү түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа.  Түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минут зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Олон улсад ийм асуудлыг боловсруулсан хагас коксожсон түлшээр шийдсэн байдаг. Уг түлш бүрэн шатахад 8-10 минут хангалттай. Бид ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургуулийн дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил судалгаа хийсэн институт руу Тавантолгойн нүүрсний дээжийг явуулж, судлуулсан. Удаан уугьдаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлт өгсөн нь биеллээ олох болж байгаа. .Удахгүй чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлнэ. Шинэ түлшнээс агаар орчныг бохирдуулах бодис ялгарахгүйгээрээ сайжруулсан шахмал түлшнээс хэд дахин давуу талтай.

Н.Тавинбэх
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга

Сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилдэг. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа.

Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байгаа. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлэх байна.

Бэлтгэсэн Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж