Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг юм. Тэгвэл иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25, 45 насны иргэдэд сольж, 45-аас дээш насны иргэдэд хугацаагүй олгодог. Хэрэв иргэний үнэмлэх авах болоод солих насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэ үнэмлэх захиалахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хулээлгэх аж.
2023 онд 16, 25, 45 нас хүрч байгаа 2007, 1998, 1978 онуудад төрсөн иргэн төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл болох гар хурууны хээгээ бүртгэлд шинэчлэн бүртгүүлж, иргэний үнэмлэхээ шинээр авах болон солиулах хэрэгтэй. Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлээр тухайн бүртгэлийг харъяалал харгалзахгүй бүртгэдэг болсон учраас 30 хоногтоо амжиж өөрийн байгаа газрын ойр байрлах Улсын бүртгэлийн хэлтэс, сум хорооны улсын бүртгэгчид хандан захиалах боломжтой. Энэ хугацаанд амжиж бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хулээлгэх юм байна.
Холбоотой мэдээ