Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв | News.MN

Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв

Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв

Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Тус хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт Монгол Улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ.

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэсэн юм.

Тус хуулийн дагуу энэ сараас эхлэн бусдыг архи согтууруулах ундаагаар шахсан этгээдийг торгох заалттай байна. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлгүй аж ахуй нэгж болон хууль зөрчсөн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах хугацааг хязгаарлах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-01-03 202.9.46.200

бэр гуйх гээд очиж бга ирээдүйн хадамаа мал болтол нь архиар шахдаг монголчуудын тэнэг мангуу занг яах вэ???????????????????

Avatar

зочин 2023-01-03 66.181.189.169

Энэ ямар учиртай мангуу хууль гээч вэ? Мэдээж танилууд л архи хувааж ууна тэгээд энэ л намайг шахсан гээд нэгнээ бариад өгөх болов уу?

Avatar

Зочин 2023-01-03 103.229.120.212

Зөв, зөв, манай монголчууд архи ууж сураагүй, тохируулж ууна гэж бхгүй, сүүлийн үед арай гайгүй болж бгаа, мал болтлоо согтож байж сална, тасартлаа ууж байж санаа амарна, нэгнийгээ үхтэл шахна.

Avatar

Zochin 2023-01-03 64.119.17.97

torgono geegui l bnadaa. medeellee zuv ugmuur yumdaa.

Avatar

Зочин 2023-01-03 59.153.114.96

хүнйи адгууд өөрөө ууж хэрэг хийчихээд гэмгүй хүмүүсийг гүтгэнэ дээ!

Avatar

Бадарч тахар 2023-01-03 139.5.217.68

Найр хийлтгүй болж !хүү охиныхоо хурим хийхийг болилоо ! дээр үёд сайхан байжээ

Avatar

Зочин 2023-01-03 103.229.120.85

arhigui hiildee zaaval uuh albagui saihan hool ideed duulj huurdaad b** halaad belgee ogood bolooshdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж