Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв

Согтууруулах ундаагаар шахсан этгээдийг хуулийн дагуу торгоно гэв

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Тус хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт Монгол Улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ.

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэсэн юм.

Тус хуулийн дагуу энэ сараас эхлэн бусдыг архи согтууруулах ундаагаар шахсан этгээдийг торгох заалттай байна. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлгүй аж ахуй нэгж болон хууль зөрчсөн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах хугацааг хязгаарлах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж