"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг болон "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Эрдэнэс Тавантолгой" компанийн албаны дарга С.Энхтөр нарыг нэг сараар цагдан хорих шийдвэрийг /2022.12.09/ шүүхээс гаргасан. Тэднийг үргэлжлүүлэн нэг сар хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ. Шүүх хурал одоо үргэлжилж байгаа аж. Харин Б.Ганхуягийн төрсөн эгчийг суллаж, хилийн хориг тавихаар болсон байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан /2022.12.08/ прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман хүнийг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг сэжигтнээр баривчилж, цагдан хорих хүсэлт гаргасан. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамxанд, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорих тухай хүсэлт гаргасан.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх хүмүүсийг саатуулсан. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг.
Холбоотой мэдээ