Монголд зураг авалтаа хийсэн ээлжит солонгос кино

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Монголд зураг авалтаа хийсэн ээлжит солонгос кино

Монголд зураг авалтаа хийсэн ээлжит солонгос кино

Өмнөд Солонгосын жүжигчин Ли Сун Гюн шинэ киноныхоо зураг авалтаар Монгол Улсад иржээ. “Payback” нэртэй тус кино нь хууль зөрчсөн мөнгөний бүлэглэлтэй тэмцэн, бүх зүйлээ эрсдэлд оруулж буй залуусын тухай өгүүлдэг.

Ли Сун Гюн нь мөнгө зуучлагчийн дүрд тоглох ба Монголд нуугдаж байгаад их хэмжээний ашиг олдог. Хэдийгээр таатай нөхцөл байдал үүссэн ч тодорхой шалтгааны улмаас 10 жилийн дараа Солонгостоо буцаж буй тухай гардаг аж. Тэрбээр Монголд байх хугацаандаа хөдөө талаар морьтой аялж, нутгийн иргэдтэй найрсаг харьцаж буйгаар гардаг. Гэтэл Солонгосоос гэнэтийн дуудлага ирснээр бүх зүйл өөрчлөгдөж, нутаг буцдаг аж.

“Payback” киноны зураг авалт Монголд зургаан өдрийн турш үргэлжилсэн. Ли Сун Гюн нутгийн иргэдтэй яриа өрнүүлэхийн тулд ойр зуурын монгол хэлээр хичээллэж, морь унахыг хүртэл сурчээ. Ли Сун Гюны хүчин чармайлтын ачаар олон гайхалтай зураглалыг бүтээж чадсан байна. “Монголын үзэсгэлэнт байгаль Ли Сун Гюны дүр төрхтэй зохицсоноор та ганц хором ч анхаарлаа өөр тийш нь хандуулж чадахгүй” гэж киноны продюсерууд хэллээ. “Payback” кино нэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийх юм байна.

Эх сурвалж: SOOMPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж