Архидан согтуурахтай тэмцэх хууль зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Архидан согтуурахтай тэмцэх хууль зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд хамаарахгүй

Архидан согтуурахтай тэмцэх хууль зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд хамаарахгүй

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Тус заалтыг иргэд оршин суух зориулалттай байрны доод дэлгүүрт архи зарахгүй гэж ойлгож буй ч энэ нь архи согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй дэлгүүрт хамааралгүй юм байна.

Хуулийн хэрэгжилт болоод цаашид бүх орон сууцны доор байрлах дэлгүүрүүдэд үйлчлэх эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулсан юм. Тэрбээр “Зөвхөн үйлчилгээний зориулалтаар батлагдсан зураг төсөлтэй газраас бусад газарт архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон. Энэ нь одоо зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдэд хамааралгүй. Харин өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулна хэмээн зөвшөөрөл аваад архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэх зөрчлийг гаргасан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна” гэлээ.

Уг хууль цаашид үргэлжилж, орон сууцны доор байрлах дэлгүүрүүдэд архи зарахгүй байх талаар хүнсний дэлгүүрийн худалдаа эрхлэгчид эсрэг байр суурьтай байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах хүнсний дэлгүүрүүдэд ороход төрөл төрлийн архи, согтууруулах ундаа өрөөтэй харагдана. Тус дэлгүүрийн худалдагчаас хуулийн талаар хэр мэдээлэлтэй байгааг асуухад “Бүх байр орон сууцад байрлах хүнсний дэлгүүрүүдэд архи зарахгүй байна гэдэг утгагүй зүйл. Хүнсний дэлгүүрийн орлого олох гол бараа бүтээгдэхүүний нэг бол согтууруулах ундаа. Зарах зөвшөөрөл авах гэж нэлээн их мөнгийг төлдөг. Мөн дэлгүүрүүд зарах нь багасвал шагаар зарах иргэд олширч, чанарын баталгаагүй согтууруулах ундаа иргэдийн гарт очно. Тиймээс энэ хууль нь оновчгүй” гэж шүүмжиллээ.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журамын дагуу эдгээр тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх юм байна.

  • Тусгай зөвшөөрлийн хугацаа, шаардлага, энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албан бичгээр гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа, тавигдах шаардлага, энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдлыг баримтуулж зөрчил гаргагчид танилцуулсан байвал зохино.
  • Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилган холбогдох байгууллагаар шалгуулсан тухай дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн эрхийг анх авсан зөвшөөрлийн үлдсэн хугацаагаар сэргээнэ.

Харин иргэд орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох нь буруу шийдвэр гэж үзэж байна. Архи хаанаас авч хэрхэн хэрэглэх нь хувь хүний асуудал. Гэрийн ойролцоо архи зарахгүй гэхээр архидан согтууралт буурахгүй.  Харин цөөн газар зарах нь эрсдэл өндөртэй гэв.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж