Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэв. Тодруулбал, "Трио" уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн явдал байлаа. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдсэн байна.
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийх гэж байна.
Тэртээ 1960 оны дэлхийн "А"зэрэглэлийн наадам болох Москвагийн олон улсын кино наадамд Д.Жигжид найруулагчийн найруулсан "Ардын элч" киноны уран бүтээлчид Ариунаагийн дүрээр "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байсан. Мөн 1976 онд Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар найруулагчийн хамтран найруулсан "Эх бүрдийн домог" уран сайхны кино Чех улсын "Карло вари" дэлхийн "А" зэрэглэлийн олон улсын кино наадмын "Фестивалийн шилдэг кино" шагналын эзэн болж байжээ.
"Трио" Монголын уран сайхны киноны шагналууд:
•Тайландын олон улсын кино наадмын "Шилдэг кино"
•АНУ-ын "Палм спрингс" олон улсын кино наадмын "Шилдэг зураглаач" шагнал
•Улаанбаатар олон улсын кино наадмын "Шилдэг продюсер" шагнал
•Канадын Монтреалын олон улсын кино наадмын "Шилдэг найруулагч" шагнал
•Польш улс дэлхийн "А"зэрэглэлийн Варшав 38 олон улсын кино наадмын"Үзэгчдийн таашаалд нийцсэн кино"
•Эстони улс мөн л дэлхийн "А" зэрэглэл Таллины хар шөнө 26 олон улсын кино наадмын "BEST OF FEST"
Холбоотой мэдээ