Арга зүйн туслалцаа үзүүлэх семинар болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Арга зүйн туслалцаа үзүүлэх семинар болж байна

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргахад холбогдох байгууллагад дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор “Монгол Улсад НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн үнэлгээ хийх арга зам” сэдэвт семинарыг Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон тус хөтөлбөрийн Вена дахь Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага хамтран Ази, Номхон далайн орнууд конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээг  өгсөн экспертийн баг оролцож байгаагаараа тус семинар чухал ач холбогдолтой болж байна гэж мэргэжлийн хүмүүс үзжээ. Семинар Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд өнөөдөр эхэлж байгаа аж.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж