ОХУ 400 цэрэг нас барсныг 63 гэж мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ 400 цэрэг нас барсныг 63 гэж мэдээлжээ

ОХУ 400 цэрэг нас барсныг 63 гэж мэдээлжээ

Украины Макиевка хотод пуужингийн цохилтын улмаас түр хуаранд байрласан байсан 63 орос цэрэг амь үрэгдсэн тухай өчигдөр /2022.01.02/ мэдээллээ. Макиевка хот нь ОХУ-ын хяналтад байдаг. Цохилтыг Украины талаас өгсөн бөгөөд АНУ-аас нийлүүлсэн “Himars” системийг ашиглажээ. Түүнчлэн Оросын 10 хүртэлх тооны цэргийн техникийг устгажээ. Оросын салан тусгаарлагчдын удирдагч асан Игорь Стрелков цохилтын тухай мэдээллийг нэгдүгээр сарын 1-ний шөнө 01:00 цагийн үед хүлээж авсан гэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд 63 цэрэг гэж дурдсан ч бодит байдал дээр нас барагсдын тоо үүнээс өндөр байж магадгүйг "Kiyv post" агентлаг онцолж байна. Украины армиас мэдээлснээр Оросын 400 орчим цэрэг амь үрэгдсэн байж болзошгүй. “63 гэсэн тоонд хэн итгэх вэ дээ? Барилга бүхэлдээ сүйрсэн” гэж цахим сүлжээнд шуугилдаж байна.

Пуужингийн цохилтоос амьд үлдсэн хүмүүст зориулж хувцас, эм, бусад хэрэгцээт зүйл цуглуулах уриалгыг оросууд дэвшүүлжээ.

Мөн өдөр Оросын цохилтын улмаас Украины таван хүн амь үрэгдсэн байна. Нийслэл Киев хот Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцнуудын халдлагад өртсөн ч Украины хүчнийхэн дийлэнхийг нь унагааж чадсан гэв. Халдлагын дараа Киев хотын цахилгаан хангамжийн нөхцөл байдал улам дордоод байна. ОХУ шинэ жилээр томоохон хотуудын төв хэсгийг онилжээ. Эндээс харахад тэдний тактик өөрчлөгдсөн байна гэж Зеленскийн зөвлөх мэдэгдэв. Тодруулбал, “ОХУ цэргийн ямар ч зорилгогүй болж, оронд нь аль болох олон иргэн, энгийн объектыг устгахыг хичээж байна” гэж Михайло Подоляк хэллээ.

Эх сурвалж: KIYV POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж