Автобусны жолооч газ асааж дулаацаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Автобусны жолооч газ асааж дулаацаагүй гэв

Автобусны жолооч газ асааж дулаацаагүй гэв

Олон нийтийн сүлжээнд автобусны жолооч бүхээг дотроо газ асааж, дулаацаж байна гэх тайлбартай бичлэг цацагдсан. Энэ талаар "Зорчигч тээвэр гурав"-ын дарга О.Ганбаатараас тодруулахад "Нийтийн тээврийн үйлчилгээнд өчигдөр /2023.01.02/ явж байсан автобусны тормозны шингэн царцаж, техникийн тусламж үйлчилгээ дуудсан. Энэ хооронд бүх зорчигчдоо буулгаж, жолооч нь автобусаа асаахаар буруу ажиллагаа хийсэн. Тэрнээс биш автобус дотроо гал түлж, дулаацаагүй" гэдэг тайлбарыг өглөө. Тус компанийн 70 автобус нийтийн тээвэрт үйлчилдэг байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирсэн. Гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг албаныхан мэдээлсэн байна. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар ам гарсан билээ. Сүүлийн саруудад нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус шатсан хэрэг хэд, хэдэн удаа гарсан. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон.

Гэтэл иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээвэр нь өвөл хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдгоос гадна эрүүл ахуй ариун цэврийн байдал муу. Дээр нь хэзээ мөдгүй шатаж мэдэх эрсдэлтэй байгаа юм.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж