ОХУ-ын ерөнхийлөгч Путины сүүлийн үеийн зургуудаас харахад нэг эмэгтэй үргэлж баруун хойд талд нь зогссон байгааг хүмүүс анзаарчээ. Ерөнхийлөгчийн албан ёсны зургууд дээр гарсан тус эмэгтэй цэргийн хүн, далайчин, мөргөлчин гээд өөр өөр дүртэй байв.
Энэ тухай Беларусийн сэтгүүлч Тадеуз Гикзан анх цахим сүлжээнд нийтэлжээ. “Цэрэг, далайчин, христчин. Бурхан хаа сайгүй нууцлаг байдлаар байдаг” гэсэн утгатай түүний жиргээ тэр дороо маш их хандалт авсан байна. Тухайлбал, түүний жиргээ 78 мянган хүнд таалагдаж, 9400 хүн цааш нь хуваалцжээ. Мөн 1500 хүн тухайн эмэгтэйг Путинтэй ямар холбоотой байж болох талаар хариу сэтгэгдлээ бичсэн байв.
Харин “CNN” агентлагийн сурвалжлагч Кларисса Уард тус эмэгтэйг ерөнхийлөгчийн зургийг дүүргэхэд ашигладаг жүжигчин байж магад гэж таамаглажээ. Тэрбээр эмэгтэйг Путины бие хамгаалагч байж магадгүй гэсэн таамаглалыг ч дэвшүүлсэн байна.
“Kiyv Post” агентлагийн сурвалжлагч Жэйсон Жэй Смарт ч бас энэ талаар жиргэжээ. Путин шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн зургийг тэр онцлоод, энд жинхэнэ цэрэг огт байхгүй гэв. Улаан өндөгний баярын үеэр авхуулсан зурагт мөнөөх эмэгтэй мөргөлчний дүртэй гарч ирсэн. Тиймээс “Путин яг л рубль шигээ хуурамч” гэж Жэйсон Жэй Смарт хэлжээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ