Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна | News.MN

Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна

Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна

Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 


-Ардчилсан намыг эвлэрүүлэх ажлын хэсэг гурван удаа хуралджээ. Үр дүн гарч байна уу?

-2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилтгүй оролцсон. Түүнээс хойш Ардчилсан намын шинэчлэл, удирдлага, нөхцөл байдал ямар байгааг бараг бүх хүн мэдэж байгаа байх. Одоо тамгатай, тамгагүй хоёр Ардчилсан нам үүссэн, сонгуульд орж буй нөхцөл байдлыг дүгнэж үзсэн. Өнөөдөр бүгдээрээ байгаа бүтцийн байгууллага бол Ардчилсан намын бүлэг байна. Сонгуулийн үр дүнд 11 гишүүнтэй бүлэг болсон. Энэ бүлэг маань хуралдаад, намд өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалд үн шинжилгээ өгье, нөхцөл байдалд бодит үр дүн авчрах алхам хийе гэсэн байдлаар 100 хувийн саналаар 11 гишүүнийг, намайг Ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Гурван удаа ажлын хэсгийн хурал хийсэн. Хуучнаар Ардчилсан намын фракц, бүлэглэлийн төлөөллүүд, Ардчилсан намын удирдлагад, төрд ажиллаж байсан хүмүүсийн оролцоотойгоор 39 хүнийг, мөн зөвлөлдөх баг гэж 39 хүн, нийтдээ 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад, гурван удаа хуралдлаа. Мэдээж ийм том ажлын хэсэг учраас ажиллах зарчим, дүрэм журмаа баталж, санал бодлоо солилцсон.

Ажлын хэсгээс гурван дэд хэсэг гарч ажиллаж байна. Үндэсний бодлогын хорооны гишүүн Жаргалангаар ахлуулсан хууль тогтоомж, үндсэн дүрэмтэй холбоотой ажлын хэсэг, мөн Баатархүүгээр ахлуулсан зохион байгуулалтын ажлын хэсэг, гуравд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Чимэддоржоор ахлуулсан хэвлэл мэдээлэл, пиар чиглэлийн ажлын хэсэг гарсан. Гурав дахь хурлаа өчигдөр хийгээд, маргааш буюу нэгдүгээр сарын 4-нд 12.00 цагт Үндэсний бодлогын хорооны нийт гишүүний зөвлөлдөх уулзалтыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хийхээр ҮБХ-ны бүх гишүүндээ урилга хүргүүлж байна. Өмнө нь ковид, цахим, тамгатай, тамгагүй гээд тодорхой хэмжээнд салж бутарсан байсан ҮБХ-ны гишүүдээ бүгдийг нь дуудаж санал бодлоо солилцож, ойрын хугацаанд ҮБХ-гоо хуралдуулъя, намын дүрэм журамдаа өөрчлөлт оруулъя, дараагийн шинэ намын удирдлагыг сонгож, дээд шүүхэд бүртгүүлж, богино хугацаанд намаа цэгцэлж авах ажлын хэсэг байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд намын эвлэрлийн хурал хэд хэдэн удаа зохион байгуулагдсан. Үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл гарч байна. Маргаашийн уулзалтын гол зорилго юу байх вэ?

-Яг ахалж байгаа хүмүүс нь гадаадад, Монголд байхгүй байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Зарим нь оролцохгүй байна. Гэхдээ Ардчилсан нам хувь хүний, хувь улстөрчийн нам биш шүү дээ. Олон түмний сонголтод тулгуурласан, 200 гаруй мянган гишүүнтэй. Эндээс сонгогдсон удирдах бүрэлдэхүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүд давхардсан тоогоор 400 орчим хүн байгаа юм. Энэ хүмүүсийнхээ олонхоор нөхцөл байдалд дүгнэлт хийгээд, дараагийнхаа ажлын хуваарийг гаргаж явна уу гэхээс нэг өдөр уулзаад, асуудлыг шийдчих байсан бол юу гэж 2.5 жил, өдийг хүртэл явах билээ дээ.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Түр хорооны гишүүдийг шалгаруулжээ. Сөрөг хүчний хувьд зөвлөлдөх санал асуулгын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хувь хүнийхээ хувьд олон нийтийн санал асуулга хийх ёстой гэж үзэж байна. УИХ 62-ын бүлэг байна. Энэ том бүлэг зөвлөлдөх санал асуух ёстой гээд, тэр нь тусгай хуультай юм байна. Хуулийнхаа дагуу зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах 11 хүнийг сонгох ёстой. 2022.12.20-ноос 30-ны хооронд нээлттэйгээр энэ санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцъё гэж хүмүүс саналаа ирүүлсэн юм байна. Хуулийг нь хараад байхад, тэнд улс төрийн намын дарга, улс төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч байх ёсгүй юм байна. Бусад хуулийн шаардлага хангасан 130 гаруй хүнээс 11-ийг нь олонхийн саналаар сонгосон. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хэлэлцээд, Их хурлаар батлагдвал энэ үйл явц хуулийнхаа дагуу цааш явах ёстой юм байна. саяхан буюу 2019 онд Үндсэн хуулийг өөрчлөөд, төгс төгөлдөр хууль болчихлоо гэсэн. Дараа нь Үндсэн хуулийн цэцтэйгээ хамтарч байгаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу гээд, давхар дээлээ өмсөөд, Үндсэн хуульд үндсэндээ өөрчлөлт оруулчихлаа. Нэг нам дангаараа байгаа үед богино хугацаанд буюу гурван удаа Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь тийм сайн үр дүн авчрахгүй. Өөрчилж болдог юмаа гэвэл зөвлөлдөх санал асуулга гэхээсээ илүү олон нийтийн санал асуулга явуулах бүрэн боломж бий. Энэ тал руугаа явах л чухал гэж үзэж байна.

-Сонгогдсон 11 хүн эрх баригч нам талд илүү ажилладаг хүмүүс байна гэсэн шүүмжлэл бий. Хэр шударга сонгож чадсан бэ?

-Чадлаараа оролцооны хэлбэрийг хангахын тулд саналаа өгсөн. Мэдээж ажлын хэсгийн 11 хүнийг олонхороо шийдэж байгаа шүү дээ.

-Дэмжихээргүй хүн байсан уу?

-130 хүн байсан учраас бүгдийнх нь ямар ажил хийж байсан, ямар туршлагатайг нь мэдэх боломжгүй юм билээ. Бидний хувьд ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүмүүс, мөн олон нийтийн санал бодлыг сонсдог, тэдний дунд ажиллаж амьдардаг хүмүүс олон гарвал иргэдийн санал бодолд илүү тусна гэсэн байр суурьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-03 213.87.134.156

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m

Avatar

Зочин 2023-01-03 80.102.41.90

ene vlhii amt yag niilvvlj haragdaach

Avatar

Зочин 2023-01-03 192.82.82.162

Чи хэг юм. Баас чинь

Avatar

Зочин 2023-01-03 103.212.117.49

сайн цавуу хэрэгтэй дээ.зах дээрээс хайгаад үз

Avatar

Зочин 2023-01-03 101.114.15.185

Тэр чигээрээ салаад тарж зайлж алга болбол таарна АН МАН хоёр. Монголын хөгжлийг олон жил гацааж хулгайлж хойш чангаасан энэ бузрын хоёр намаас салж байж Монгол улс хөгжиж магад

Avatar

Зочин 2023-01-03 203.91.115.53

Ta bish ! Zandaahuuiin .Enhbold Bayartsogt ingej helsen bol arai olon hunii setgel hudluh bsan bhaa gej bodloo

Avatar

Setgegdel 2023-01-03 59.153.113.137

Hun bgamuu AN-d?

Avatar

Zochin 2023-01-03 202.126.88.121

TOM b**s hureed baina.

Avatar

Zochin 2023-01-03 202.126.88.121

b**s HUREED BAINA.

Avatar

Зочин 2023-01-03 64.119.27.24

Энэ нөхөр уг нь зөв сэтгэжээ. Гэхдээ 3 дугаар АН болохнээ. Бөөн юм болноо хөөркийс. Цаана нь 2-3 намын сүүдэр байж байдаг. АН наад зах нь 3 хуваагдах төлөвтэй болчихлоо

Avatar

kkk 2023-01-03 43.228.130.63

whahahaha, ug n MAH diilchih gd bdg tgsn nuguu heden ergvvn tsuglarahgui balai yum bolj bga suragtai

Avatar

Мэргэван 2023-01-03 103.26.193.85

Чулуу таслан мэргэ буулгаж үзлээ. Эрдэнэ Баттулга 2-с эргэлт буцалтгүй салвал АН арван цагаан буяныхаа замаар орно гэнээ

Avatar

дорж 2023-01-03 66.181.183.10

бид намдаа бгаа. урваагүй гараагүй. ганцхан АН бгаа. тэр нь Эрдэнэ даргатай Эрдэнэсувд ерөнхий нарийн бичгийн даргатай нам л байгаа.

Avatar

Зочин 2023-01-03 150.129.141.137

zuv uu zuv naaa negtgeed avaad yav negdehgui ni ter l biz 100% zuvshuurnu gej yu baihav,harin ene door guaglaldaad baigaa har hereenuudiig bitgii too,tednii ugeer yavna gej yu baihav,jingiin tsuvaa yavj bn jingeruud hutsaldaj l baig

Avatar

Зочин 2023-01-03 202.131.225.242

АН эвлэж Монгол эзэнтэй болох ганц арга бол бах мэлхийн толгойг таслах өөр гарц байхгүй. Бах мэлхий хүүкд үйлчилж АН аар тоглохоо үхэхээс нааш болихгүй.

Avatar

Бүтэл алга 2023-01-03 103.229.120.238

С.Эрдэн Х.Баттулга хоёрын албан тушаалын шунал дээр МАН тоглолт хийгээд 2024 оны УИХ ын сонгууль дуустал бүтэхгүй бололтой. Үүний баталаа бол М.Энхсайханы улс төрийн нүүдэл нотлох гээд байна. Эсвэл АН гишүүд дээр тулгуурласан шинэ нам үүсгэж болох байх

Avatar

Зочин 2023-01-03 103.212.116.64

Чам дээр цуглана гэж юу байхав дээ. Хирээ мэддээ. Жэнкогийн ачлуур.

Avatar

Зочин 2023-01-03 202.179.21.225

Эрдэнэ байгаа цагт тэрний хөл гар л гарна шүү дээ хэн тэгээд итгэх юм та нарт.

Avatar

Зочин 2023-01-03 202.9.46.103

Тарсан нь дээр ээ одоо. Барууны үзэлтэй Либералууд нь ХҮН рүү ороод, халамж тараахыг дэмждэг зүүний үзэлтэйнүүд нь МАН руу ордгиймуу яадгийн. Шударга л байцгаагаач

Avatar

Зочин 2023-01-03 202.179.21.230

АН-ын бүлэглэл, хурган дарганцарууд С.Эрдэнийг царайчлан буулт хийхээс өөр нэгдэх ямар ч боломжгүй болжээ. 2022 онд багтаж, АН эв нэгдэлтэй болно гэж мөн ч олон удаа худлаа ярилаа. Одоо итгээд хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2023-01-03 43.242.242.59

Цавуугаар наагаад ч нийлэхгүй өөр өөр үзэл бодолтой өөр өөр намын хүмүүсийг хүчээр нэгтгэнэ гэж байхгүй. нэгдсэн ч гэсэн хэсэг хугацааны дараа салах нь гарцаагүй. Дарга сэтэртэй хүмүүс нь яахав сонгуульд нэр дэвшээд УИХ-ын гишүүн болчих юм бодоод явж байгаа.Ийм байхад нэгдэх тухай яриад хэрэггүй. өөрөөр сэтгэж намаа татан буулгаж шинээр жинхэнэ эрхэм зүйлтэй ардчилсан намыг байгуулах нь зөв. Болохгүй юм руу улайран зүтгээд хэрэггүй

Avatar

зочин 2023-01-03 66.181.177.208

Ингэх юм бол чи с** минь хол явахгүйээ.Баахан Жонхуугын баасны алчууруудыг дуудаж уулзах юмуу.Чи ч ялгаагүй бөгсний алчуур бил үү нээрээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж