Тодруулга: МХБ-ийн хувьцааг худалдаж авсан хүмүүсийг хянаж, танана

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Тодруулга: МХБ-ийн хувьцааг худалдаж авсан хүмүүсийг хянаж, танана

Тодруулга: МХБ-ийн хувьцааг худалдаж авсан хүмүүсийг хянаж, танана

Монголын хөрөнгийн бирж олон нийтийн компани болж 34 хувиа нийтэд арилжсан. Тус арилжаа он дуусахаас долоо хоногийн өмнө болсон бөгөөд одоо хяналтын шатанд байгаа юм. Тэгвэл арилжаанд оролцогчдыг нийтэд нээлттэй мэдээлэх эсэх болон хяналтын процесс хэзээ дуусах талаар тодрууллаа.

Монголын хөрөнгийн биржийн үндсэн андеррайтер, Инвескор Капитал ҮЦК  ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.БИЛГҮҮН:

-Олон нийтэд жижиглэн болон стратегийн нийлбэрээр 34 хувийг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Энэ нь хяналтын багц, санал гаргах бүрэн эрхтэй ТУЗ-ийн гишүүн томилох, чөлөөлөх боломжтой. Ингэснээр компанийн менежментийг бизнесийн зарчмаараа хөгжүүлэх дээр маш сайн анхаарах боломжтой болно. Арилжаанд хэн ч оролцох боломжтой, нийтлэг зарчим нь түрүүлж захиалгаа өгсөн нь оролцдог. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд зааснаар нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглодог. Энэ нь эцсийн хувьцаа эзэмшигч нь тав  хүртэлх хувийг эзэмших тааз болно. Ингэхээр хэн нэгэн ганцаар хувьчлан авах боломжгүй. Төрийн өмчийн оролцоотой компани дээр нэг хуулийн этгээд 5-аас доош хувийг эзэмших эрхтэй.

Одоо бол арилжаа хаагдаж, хяналтын процесс үргэлжилж байна. Энэхүү хяналтаар улс төрийн нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий хэн нэгэн таваас дээш хувь авах захиалга өгсөн эсэхийг шүүнэ.

Шалгалтаар зөрчил илэрвэл арилжаанд оролцогчдыг танаад явна гэсэн үг. Хөрөнгийн бирж дээр гурав, Санхүүгийн зохицуулах хороо ажлын хоёр хоног гээд нийт тав хоногт багтааж хяналтын тайланг боловсруулдаг.

Тэгэхээр энэ долоо хоногийн Баасан гариг гэхэд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцогчдын тайланг нэгтгэж гаргана.

Харин арилжаанд оролцогч стратегийн хөрөнгө оруулагчдыг зарлах эсэх нь хувьцаа гаргагчийн эрхтэй хамааралтай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж