Д.Тогтохсүрэн: Ч.Ундрам гишүүн өвчтэй байгаа

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Ч.Ундрам гишүүн өвчтэй байгаа

Д.Тогтохсүрэн: Ч.Ундрам гишүүн өвчтэй байгаа

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн дараах асуултад хариулав.


-УИХ-ын гишүүн Ч.Ундрам хуралдаа сууж байгаа юу? Ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж нийгэм ярьж байна.

-Нэгдүгээрт, Ч.Ундрам гишүүн өвчтэй байгаа. Албан ёсоор өвчтэй байгаа учир чөлөө хүссэн. Ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудлыг би өмнө нь хэлсэн. Ёс зүй, сахилга батын байнгын хороо энэ асуудлыг авч үзнэ. Тийм учраас тэр байнгын хорооноос тодруул.

-Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

-Тийм асуудал огт орж ирээгүй байна.

-МАН-ын бага хурлаар томилогдсон албан тушаалтнуудад ямар албан тушаалын өөрчлөлт гарсан бэ?

-Бүлгийн дарга намын нарийн бичгийн дарга байсан уламжлалтай. Үүний дагуу л намайг сонгосон болов уу гэж бодож байна. Чиг үүрэг ойлгомжтой. Намын болон Засгийн газрын бодлого шийдвэрийг УИХ-д танилцуулж, хэрэгжүүлж, авч гарах үүрэгтэй. Бүтцээ хийж байна. Маргааш нарийн бичгийн дарга нарын уулзалт болох юм байна лээ. Түүний дараа нарийн мэдээлэл өгч болох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж