Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Чу Аэгийн хамт тактикийн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай баллистик пуужингийн агуулахад зочилжээ. БНСУ-ын төрийн мэдлийн төв телевиз энэ тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна.
Хойд Солонгосын телевиз, өнгөрсөн Ням гаригт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл хийх үеэр Ким Жон Уны охины хамт пуужин үйлдвэрлэлийн үйл явцыг шалгаж байгаа бичлэгийг ямар ч тайлбаргүйгээр арын фон болгон ашигласан байна. Дүрс бичлэгт Оросын "Искандер" баллистик пуужингийн загвараар хийгдсэн "Хвасон-12" дунд тусгалын баллистик пуужин болон KN-23 пуужингийн хажууд тэдний хөтлөлцөн алхаж буй нь гарчээ.
Өмнөд Солонгосын Нэгдлийн яам “БНАСАУ-ын эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдээлэл задруулаагүй тул камерын бичлэгийг хэзээ, хаана авсныг мэдэхгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн “Сөүл Ким Жон Уны охины эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг нухацтай ажиглах болно” гэж нэмж хэлжээ.
Ким Чу Аэ ийнхүү гурав дахь удаагаа олны өмнө ил гарав. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард аавын хамт “Хвасон-17” тив алгасах шинэ баллистик пуужингийн туршилтыг сонирхож, дараа нь пуужин бүтээх ажилд оролцсон инженер, эрдэмтэдтэй уулзсан билээ.
Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж буйгаар, БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөртэй холбоотой газруудад Ким Жон Уны охин гарч ирсэн нь цөмийн зэвсэг нь БНАСАУ-ын ирээдүй хойч үеийг хамгаалах зорилготойг харуулж буй аж.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2023-01-03 202.21.124.69
Энэ хүүхдийг алж байна даа , энэ нэг гахай
Монголоос фен нь 2023-01-03 43.228.130.118
Ким хамаа пуужингийн технологио идэвхитэй сайжруулаад өмнөдийнхөө төмсөгийг чангахан базаад байгаарай. Угаасаа янкиуд хойдуудруу дайрч чадахгүй. Хоол хүнс хэцүү байвал ний нуугүй хэл, маниус чинь эндээс тон мах, гурил илгээе. Амжилт хамаа
Зочин 2023-01-03 150.129.140.190
Ким дүүдээ амжилт хүсье!
Зочин 2023-01-03 202.9.46.103
PiG and his piglet
Зочин 2023-01-03 202.126.90.19
Ээжтэйгээ адилхан нүдэнд дулаахан охин бнаа. Энэ хүүхэд Ирээдүйд Хойд солонгосын тогтолцоог өөрчилж сайхан улс орон болж хөгжнөөө 🌸🌸🌸
Зочин 2023-01-03 59.153.114.241
yg aab yumaa. eej ih tsarailag hvvhen baisan daa. aaviigaa duuraij ee..
Зочин 2023-01-03 192.82.73.168
Анх удаа 2 тарган хойд Солонгос харлаа