725,826 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

725,826 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 214,739,810 төгрөгийн үнийн дүн бүхий 725,826 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Сэлэнгэ сүрэг ХК (SES +14.79%), Гермес центр ХК (HRM +14.37%) болон УБ-БҮК ХК (BUK +14.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -12.72%), Махимпекс ХК (MMX -11.97%) болон Ариг гал ХК (EER -7.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 52,509 ширхэг нэгж эрхийг 40,375,368 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаасыг 500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар буурч, 37,157.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,800,639,017,818​​​​​​​ төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж